Page 26 - Q_Гарын авлага
P. 26

ЦУВРАЛ 5


                                                                                                           Дөрөвдөгчийн стратиграфийн нэгжийн индекс (Цшсойе) буюу
                                                                                                       стандарт хөрвүүлэгчийг Үндэсний Геологийн Албаны вэбсайтаас (Ъйрз://
                                                                                                       п§8.ёОУ.тп) татаж авах замаар ашиглах бөгөөд үсгэн тэмдэглэгээнүүдийг
                                                                                                       компьютерын аль ч программд "сору” хийх замаар ашиглах бүрэн
                                                                                                       боломжтой, ашиглахад хялбар юм. Хөрвүүлэгч нь цахим орчноос татаж
                                                                                                       авахад дараах байдалтай харагдана (Зураг 9).
                                                                                                          Дөрөвдөгчийн стратиграфийн нэгжийн индекс (Птсойе) нэртэй
                                                                                                       гарчгийн зүүн доод талд "индексэд доорх тэмдэгтээс ашигла” гэсэн
                                                                                                       бичиг бүхий цонх (Зураг 9а) байх бол түүний баруун талд "Дөрөвдөгчийн
                                                                                                       хурдсын индексийг юникод кодчиллоор тэмдэглэсэн бичвэр” гэсэн үг
                                                                                                       бүхийцонхбайрлана(Зураг9б].Энэхүү2цонхныдоодталд"Дөрөвдөгчийн
                                                                                                       хурдсын индекс, стейжүүд ба гарал үүслийн төрлүүдийн тэмдэглэгээ”
                                                                                                       байрлахбөгөөдэхний2 баганаддөрөвдөгчийнсистемийнсерибастейжүүд,
                                                                                                       тэдгээрийн боломжит хувилбаруудын тэмдэглэгээг, харин баруун талын
                                                                                                       баганад хурдсын гарал үүслийн тэмдэглэгээг тус тус харуулсан болно.
                                                                                                       Мөн дөрөвдөгчийн хурдсын талаарх бичвэр болон бусад таних тэмдэгт
                                                                                                       базальтын зузаалгийг тэмдэглэх шаардлага гарсан тохиолдолд хэрэглэх
                                                                                                       "Р" тэмдэглэгээг таних тэмдэгт нэмэлтээр оруулж өгсөн болно.

                                                                                                          Янз бүрийн масштабын геологийн зураг, давхрагазүйн багана
                                                                                                       болон тайлангийн бичвэрт дөрөвдөгчийн хурдсын ангиллын дагуу
                                                                                                       индекс ба гарал үүслийн тэмдэглэгээг бичихдээ эхлээд баруун талын
                                                                                                       баганаас холбогдох гарал үүслийн хурдсыг сонгож компьютерын
                                                                                                       хулганын товчлуурыг нэг дарахад зүүн дээд талын "индексэд доорх
                                                                                                       тэмдэгтээс ашигла" цонхонд тухайн хурдсын тэмдэглэгээ бичигдэнэ
                                                                                                       (жишээлбэл: ей-элюви-делювийн хурдас). Дараа нь зүүн талын зэрэгцээ
                                                                                                       хоёр баганаас плейстоцен, эсвэл голоцены холбогдох сери ба стейжийн
                                                                                                       нэр дээр компьютерын хулганын товчлуурыг нэг дарахад "индексэд
                                                                                                       доорх тэмдэгтээс ашигла” цонхонд холбогдох индекс нь гарал үүслийн
                                                                                                       тэмдэглэгээний ард бичигдэнэ (жишээлбэл: есЩ^-доод плейстоцены
                                                                                                       элюви-делювийн хурдас).

                                                                                                       Ингээд компьютерын гар дээрх "баруун тийш чиглэсэн сум” бүхий
                                                                                                       товчлуурыг дарахад "Дөрөвдөгчийн стратиграфийн нэгжийн
                                                                                                       индексийг юникод кодчиллоор тэмдэглэсэн бичвэр" цонхонд хурдсын
                                                                                                       нас, гарал үүслийн тэмдэглэгээ бүрэн бичигдэнэ (есЩ!1). Энэ цонхонд
                                                                                                       бичигдсэн индекс, тэмдэглэгээ нь компьютерын ямар ч программ
                                                                                                       РУУ хуулахад өөрчлөгдөхгүй бөгөөд цахим хэлбэрээр унших, хайхад
                                                                                                       утгын алдаагүй байх болно. Мөн тус хөрвүүлэгчийг хэрэглэх явцад
                                                                                                       дөрөвдөгчийн хурдсын индекс, стейжүүд ба гарал үүслийн төрлүүдийн
                                                                                                       тэмдэглэгээнүүдийн аль нэг нэршил дээр курсорыг аваачихад тухайн
                                                                                                       нэршлийн товч тайлбарыг харах боломжтой болно.
   21   22   23   24   25   26   27   28   29   30   31