Page 29 - Q_Гарын авлага
P. 29

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                     Гольдролын фац нь сайтар угаагдсан бүдүүн ширхэгт элснээс том
                  хайрга хүртэл хэмжээтэй хэсгүүдийг агуулдаг бөгөөд урсгалын дагуу
                  чиглэсэн ташуу үеллэг тогтоцтой. Хөвөөний фац нь гольдролын фацын
                  дээд талд байрлах ба шавранцар ба элсэнцрээс голлон тогтох боловч мөн
                  жижиг ширхэгт элс, шавар тогтоогддог. Нимгэн хэвтээ үеллэг тогтоцтой.
                  Харин хар усны фац нь гольдролоос алслагдсан татмын нуур орчимд
                  хуримтлагдах бөгөөд гольдролын элсний дунд мэшил хэлбэртэйгээр
                  байрласан органик агууламж өндөртэй хар бараан өнгийн шавар,
                  шавранцар ба жижиг ширхэгт элснээс тогтдог.

                     Уулын голын аллювийн хурдас нь уулын голын урсгал ба гольдрол
                  хоорондын байнгын харилцан үйлчлэлийн үр дүнд үүсдэг бөгөөд бул
                  чулуу ба хайрганаас бүрдэх гольдролын фацаас голлон тогтоно. Хөвөөний
                  фац бараг илэрдэггүй, илэрсэн тохиолдолд уулын гол ын хөндийн өргөссөн
                  хэсэгт гольдролын фацын хурдас дээр байрлах маш бага зузаантай, бүдүүн
                  ширхэгт элс, элсэнцрээр илэрхийлэгддэг. Гол шинж нь муу мөлгөржсөн,
                  маш муу ялгаралтай, элсэрхэг дүүргэгчтэй бул чулуу, хайрга, сайрганаас
                  тогтдог, олон төрлийн чулуулгийн найрлагатай, ихэнхдээ тодорхой үешил
                  байхгүй, заримдаа хэвтээ ба ташуу үеллэг текстүртэй байдаг. Гол онцлог
                  нь хайргануудын урт тэнхлэг нь урсгалын чиглэлд перпендикуляр байдаг.
                     Тал газрын голын урсгалын хурд багатай, иймээс динамик хүч бага,
                  бүдүүн ширхэгт хэмхдэсүүд хол зайд зөөгдөх боломжгүй. Гол шинж нь
                  элс, элсэнцэр зонхилсон нэгэн төрлийн найрлагатай, жижиг ширхэгтэй
                  хурдсаастогтдог бөгөөд ялгарал сайтай, том хэмжээний жишүүүешилтэй,
                  энэ нь аажмаар зүсэлтийн дээд хэсэгт жижиг хэмжээний жишүү үешилд
                  шилждэг онцлогтой. Тал газрын томоохон аллювийн хэмжээнд, мөн голын
                  адаг (дельт) орчимд үерийн үед багахан гүнтэй сав газрууд үүсдэг бөгөөд
                  энд угаагдсан нарийн ширхэгтэй хурдас хуримтлагддаг. Хэвтээ үелэл
                  бараг ажиглагдахгүй. Энэ нь хөвөөний ба хар усны фацын хурдастай маш
                  төстэй, ялгахад ихээхэн төвөгтэй байдаг учир нуур-аллювийн хурдсын
                  төрөлд хамааруулдаг.

                  Тархалт. Аллювийн хурдас Монгол орны том, жижиг голуудын хөндийд
                  өргөн тархалттай бөгөөд доод, дунд, дээд плейстоцен болон голоцены
                  түвшинд ангилагддаг.

                  Доод плейстоцен. Доод плейстоцены аллювийн хурдсанд Сэлэнгэ мөрний
                  эрэг орчмын дэнжийг бүрдүүлж буй бул чулуу агуулсан 30-60 м зузаантай
                  хайрганцар [галечник], Чулуутын голын базальтын үе болон химэрлэг
                  шавар (лёсс) агуулсан саарал өнгийн 40 м зузаантай дайрга (щебень)
                  болон Хэрлэн, Туул, Онон голын савуудад илэрсэн цайвар-бор өнгийн
                  хайрганцар зэргийг тус тус хамруулан үздэг. Тулгуур зүсэлтийг анх 1969

                  ---------- --------------------------------------------------------------------------------------------------- (28)------------------------------------------------------------------------------------------------ —
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34