Page 33 - Q_Гарын авлага
P. 33

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                    мөлгөржилт муу, нийт зузаан нь 8 м. Плейстоцены хайрганцраар
                    хучигддаг. Баруун Хуурайн хотгор, Үенч голын хөндийд Гашуу формацын
                    хурдас алаг өнгийн сайн мөлгөржсөн олон хольцот найрлагатай элсэрхэг-
                    шаварлаг дүүргэгчтэй хайрганцраас (20-25 см] тогтдог бөгөөд дээд
                    хэсгийн 1 м орчим нь өгөршилд эрчимтэй орсон, хайрганууд нь өгөршсөн
                    бөгөөд бутарч үйрмэг үүсгэсэн. Цайвар ягаан өнгийн гипсийн талстууд
                    тохиолдохоос гадна доод хэсгээрээ карбонат бүрхүүлээр хучигдсан
                    хайрганууд тохиолддог. Зузаан нь 5 м орчим.

                    Зэрэг болон Бэгэр нуурын хотгоруудад Гашуу формацын хурдсын зузаан
                    60-70 м хүрэх бөгөөд үйрмэгэрхэг-элсэрхэг дүүргэгчтэй, хайргархаг-
                    дайргархаг хурдас зонхил но. Элсэрхэг шавар, элс, гравелитийн олон тооны
                    мэшл үүдээр илэрхийлэгдсэн мэшиллэг-хэвтээ үелэлтэй. Хайрганы дундаж
                    хэмжээ 10-15 см, ховроор 40-50 см хэмжээтэй үхэр чулуу илэрдэг. Тус
                    формацын угаагдлын гадарга дээр өнцгийн үл нийцлэгээр плейстоцены
                    улаан болон гандмал-саарал өнгийн шаврын мэшил агуулсан саарал
                    өнгийн хайрганцрын зузаалаг байрладаг.

                       Гашуу формацын нийтлэг шинж нь хэмхдэст материал нь муу
                    мөлгөржсөн, голдуу эргэн тойрны уул нуруудыг бүрдүүлж буй чулуулгийн
                    зөөгдмөл хэмхдэсээс тогтсон олон хольцот найрлагатай, нарийн ширхэгт
                    хурдсын мэшил, үенцрүүд нь мэшиллэг текстүрийг бий болгодог явдал
                    юм.

                    ДЕЛЮВИЙНХУРДАС.Үндсэнчулуулгийнбутарчөгөршсөнхэсгүүдталбайн
                    угаагдлын нөлөөгөөр зөөгдөж уулын бэл хормой хэсэгт хуримтлагдсан
                    бол делювийн хурдас хэмээн нэрлэдэг. Газрын гадаргын налуу 4-2° аас
                    10-12° хооронд буюу дунджаар 5-10° байхад делювийн хурдас хуримтлал
                    явагдана (Хотина, 1987). Хурдсын бүрэлдэхүүнд жижиг шавранцар
                    ба элсэнцэр зонхилох бөгөөд тэгшивтэр бүс нутагт элс, сайрга, харин
                   уулархаг бүсэд үйрмэг (дресва), хайрга зонхилно. Гол онцлог нь уулын
                    энгэрийн налуутай паралель үелэл тод илэрдэг бөгөөд бүрэн зүсэлтэндээ
                    3 төрлийн фац тогтоогддог. Үүнд: Зүсэлтийн дээд буюу орой хэсэгт том
                    ширхэгт, муу ялгаралтай дайргархаг, эсвэл сайргархаг-элсэрхэг, дунд
                   хэсэгт бага зэрэг ритмлэг тогтоцтой сайргархаг, дайргархаг-элсэрхэг,
                    элсэнцэр ба шавранцар байх бол зах хэсэгтээ ямар нэг үешилгүй нэгэн
                    төрлийн нарийн ширхэгт шаварлаг хурдас тохиолддог.

                    НУУРЫН ХУРДАС. Бага хөдөлгөөнтэй, эсвэл зогсонги устай нуурын
                    сав газрын хэмжээнд үүссэн хурдсыг хамааруулдаг бөгөөд хурдас
                   хуримтлал нь уур амьсгал, сав газрын хэмжээ, шинж чанар, нуурын
                    гүн, гидрологийн шинж чанар зэргээс хамаардаг. Бага хөдөлгөөнтэй
                   усан орчинд хуримтлагддаг учир хэвтээ үеллэг тогтоцтой. Гол онцлог

                   —------------------------------ ---------------------® -----------
   28   29   30   31   32   33   34   35   36   37   38