Page 30 - Q_Гарын авлага
P. 30
ЦУВРАЛ 5
онд Н.А. Корина, Н.Т. Кузнецова, В.П. Чичагов нар илрүүлэн хөхтөн амьтны
цогцолбороор насыг тогтоож Шаамар формац гэж нэрлэсэн бөгөөд хожим
нь Е.В. Девяткин, М.С. Зажигин, В.И. Жегалло, И.Г. Лискун, Д. Бадамгарав
нар нарийвчилсан судалгаа явуулсан байдаг.
Доод плейстоцены хурдсын литологийн онцлог нь түүний цайвар-
бор өнгө, бүрэлдэхүүнд нь өгөршсөн хэмхдэсүүд тохиолддог болон дээд
плиоцены улаан өнгийн хурдас дээр, дунд плейстоцены дэнжийн элсэрхэг
зузаалаг доор байрладаг, дээд талдаа улаавтар өнгийн дарагдмал хөрсний
горизонт агуулдаг явдал юм.
Дунд плейстоцен. Энэ насны хурдас голуудын хөндийд маш сайн ялгарсан
элсэрхэг дэнжүүдийг үүсгэдэг. Сэлэнгэ, Орхон, Туул, Хараа, Ерөө голуудад
дунд плейстоцены хурдсын зузаан 80-90 м хүрдэг бөгөөд 80-90 м [V] ба
40-50 м-ийн (IV) 2 төвшний элсэрхэг дэнж үүсгэсэн байдаг. Эдгээр элс нь
гарал үүслийн хувьд нэлээд олон янз бөгөөд плейстоцены хүйтрэл болон
уулын мөстлөг эхэлсэнтэй холбоотойгоор үүссэн аллювийн гаралтай
элс зонхилон тохиолддог. Мөн элс нь нэг төрлийн найрлагатай бөгөөд
пролювийн гаралтай дайргархаг-сайргархаг бүрэлдэхүүнтэй мэшил ба
үенцрүүдийг байнга агуулдаг. Баруун Монголд Ховд, Завхан, Хүнгүй ба Тэс
голын адаг орчмын аллюви-голын адгийн (дельта) элс хамаарагддаг.
Халх голын зүүн эрэгт дунд плейстоцены элсэрхэг хурдас нь 15-20 м
зузаантай IV дэнжийг үүсгэдэг. Түүний доод хэсэгт нэлээд сайн угаагдсан
сайргархаг элс тохиолдох бөгөөд дээд хэсэгтээ бүдэг үелэл бүхий элсэрхэг
алевритад шилждэг. Түүний дээд заагаар 1.0-1.2 м зузаантай дээд талд
орших химэрлэгдүү шавранцраар дүүргэгдсэн мөстлөгийн шаантаг
хэлбэртэй криоген текстүр илэрдэг. Шавранцар нь 2 м зузаантай бөгөөд
дайргархаг-сайргархаг мэшлүүдийг агуулсан хучаас бүрдэл юм. Түүний
дээд заагаар 0.8 м зузаантай дарагдмал хөрсний горизонт байрлах ба орчин
үеийн хөрснөөс 0.5 м зузаантай элсээр зааглагдана. Халх голын энэхүү
зүсэлтийн элсэрхэг аллювийн доод хэсэгт 260±36 мян. ж.; дээд хэсэгт
180±26 мян.ж;химэрлэгдүүшавранцарт 120±18 мян.ж.; хөрсөнд 46±7 мян.
ж.-ийн насыг тус тус термолюминесценцийн аргаар тодорхойлсон байдаг
(Девяткин и др., 1989). Эдгээр насны өгөгдлүүдийг авч үзвэл аллювийн III
дэнж нь дунд пл ейстоцены эхэн хэсэг буюу Сибирийн хроностратиграфийн
ангиллаар Самарын мөстлөгийн үед, мөстлөгийн криоген текстүр илэрсэн
хэсэг нь түүний дээд талын химэрлэг шавранцрын хамт Тазовын цаг үед,
харин дарагдмал хөрс нь Каргиний мөстлөг хоорондын үед хамаарагдана.
Халх голын II дэнж нь (20 м) доод хэсэгтээ элсний мэшил агуулсан (93±16
мян. ж.) сайн мөлгөржсөн хайрганцар, дээшээгээ нарийн ширхэгт элсний
(66±9 мян. ж.) зузаалгаар солигдох бөгөөд элсний багцын дээд заагаар
0.5 м зузаантай дарагдмал хөрсний горизонт илэрдэг. Түүний дээд