Page 21 - Q_Гарын авлага
P. 21

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл



                  4.2.  ИНДЕКС: Дөрөвдөгчийн хурдсын индекс буюу тэмдэглэгээнд
                  "Монгол Улсын 1:200000 масштабын номенклатурын хавтгайн "Улсын
                  геологийн иж бүрдэл зураг (УГЗ)” зохиох, хэвлэлтэнд бэлтгэх заавар"-т
                  анх тусгасан тэмдэглэгээний ерөнхий зарчимтай ойролцоо туслах
                  чанарын тоон симболуудыг ашигласан. Мөн индексийн тэмдэглэгээнд
                  тухайн зураглалын ажил явагдаж буй бүс нутгийн геологийн тогтцын
                  онцлогоос шалтгаалсан зарим уян хатан зохицуулалтыг хийж өгсөн
                  болно. Ойлгомжтой, тодорхой болгох үүднээс плейстоцен ба голоцены
                  тэмдэглэгээнүүдийн боломжит хувилбаруудыг хүснэгт хэлбэрээр доор
                  харуулав. Дөрөвдөгчийн хурдсын индексүүдийг бичихдээ эхлээд сери
                  буюу плейстоцен ба голоцены индексийг тавьж дараа нь стейжүүдийг
                  бичнэ. Жишээлбэл, доод плейстоцены гелас стейжийг €211а, калабр
                  стейжийг <211Ь, доод-дунд плейстоцены калабр-чиба стейжийг ()11Ь“2,
                  голоцены стейжүүдийг ялгах боломжгүй тохиолдолд гэх зэргээр
                  тэмдэглэнэ (Хүснэгт 1).
                  4.3.  ГАРАЛ ҮҮСЛИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ. Өмнө нь хэрэглэгдэж байсан
                  тэмдэглэгээг нэг мөр болгох үүднээс дөрөвдөгчийн хурдсын гарал
                  үүслийн тэмдэглэгээг латин нэрийн эхний үсгүүдээр тэмдэглэсэн ба
                  харин вулканоген болон вулкан шавар (грязевые вулканы) хурдсын
                  тэмдэглэгээг хооронд нь ялгах үүднээс "VI” (уо1сашс) ба "гпу” (тис! уо1сапо)
                  хэмээн тэмдэглэсэн болно (Хүснэгт 2). Мөн дөрөвдөгчийн гелас ба
                  калабр стейжийг гол төлөв базальтын зузаалгуудын хэмжээнд хэрэглэх
                  боломжтой тул гарал үүслийн тэмдэглэгээнд оруулж өгсөн болно. Харин
                  салхины гаралтай хурдсын латин ба англи нэрийн аль ч хувилбар нь
                  аллювийн ба элювийн хурдастай давхцаж байгаа тул "у” үсгээр тэмдэглэв.
                  Мөн хүснэгт 2-рт дөрөвдөгчийн хурдсын гарал үүслийн тэмдэглэгээ,
                  төрлүүд, тэдгээрийн нэрийн латин болон орос нэршлүүдийг оруулж өглөө.

                  Дөрөвдөгчийн хурдсын тэмдэглэгээг хийхдээ хурдсын гарал үүслийн
                  латин нэрийн эхний үсгийг жижгээр тэмдэглэн өмнө нь тавьж ард нь
                  насыг шинэ индексийн дагуу бичиж өгнө. Жишээлбэл: аллювийн гаралтай
                  дунд плейстоцены чиба стейжийн хурдсыг а()12 гэж тэмдэглэж байхад
                  мөстлөгийн гаралтай дээд плейстоцены хурдсыг Д°°Д плейстоцены
                  гелас стейжийн вулканоген хурдсыг у1()11а гэх зэргээр тэмдэглэнэ. Харин
                  нас ба гарал үүсэл нь яг тодорхойгүй, ангилагдаагүй хурдсанд гарал
                  үүслийн латин нэрийн эхний үсгийг аль давамгайлж байгаагаар нь
                  дараалуулан тавьж, насны индексийг эртнийхээс хожуу үеийнх рүү нь мөн
                  дараалуулан дунд нь зураасаар тэмдэглэж бичнэ. Жишээлбэл: делюви-
                  пролювийн гаралтай дунд-дээд плейстоцены хурдсыг бр^12“3, нуурын
                  гаралтай дунд-дээд голоцены нортгрип ба мегал стейжийн хурдсыг К^г2-3
                  гэж тус тус тэмдэглэнэ.


                                                     - ® -------------
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26