Page 20 - Q_Гарын авлага
P. 20
ЦУВРАЛ 5
Иймээс Монголын Стратиграфийн Комиссийн зүгээс геологийн
судалгаа, зураглалын ажил эрхэлж буй компани, байгууллагуудын
геологич, судлаач нартай хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж Монголын
Стратиграфийн Комисс болон Үндэсний Геологийн Албаны дэргэдэх
Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулсан
"Дөрөвдөгчийн хурдсын ангилал, индекс, тэмдэглэгээ" нь Монгол Улсын
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 12-р сарын 24-ний А/307
тооттушаалаар батлагдаж2022 оны 03-р сарын 01-нээсэхлэн бүхтөрлийн
геологи, хайгуулын ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжүүдэд мөрдөгдөж
эхэлсэн билээ.
4.1. АНГИЛАЛ. Энэхүү шинэчлэн боловсруулсан ангилал нь өмнөх
ангиллуудаас зарчмын хувьд ялгаагүй бөгөөд харин 2017 оноос хойш
дөрөвдөгчийн хурдсын олон улсын ангилалд гарсан өөрчлөлтүүд,
тухайлбал плейстоцен ба голоцены дотоод ангилал, хил заагуудыг
шинэчлэн тогтоосон өөрчлөлтүүдийг тусгаснаараа онцлог юм (зураг 8].
Энэхүү ангиллын дагуу дөрөвдөгчийн систем (галав) дотроо плейстоцен
ба голоцен гэсэн 2 сери (галчин)-д ангилагдах ба плейстоцен гелас (2.58
-1.80 с.ж.), калабр (1.80 - 0.774 с.ж.), чиба (0.774 - 0.129 с.ж.) ба дээд (0.129
- 0.0117 с.ж.) гэсэн 4 стейжид хуваагдана. Харин голоцен нь гренланд
(11.7 - 8.2 мян.ж.), нортгрип (8.2 - 4.2 мян.ж.) ба мегал (4.2 мян.ж.-ээс өнөөг
хүртэл) хэмээх 3 стейжид ангилагдана.
МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комисс
Монголын дөрөвдөгчийн хурдсын нэгдсэн
ангилал, индекс, 2021
Эратем (Эрин) Систем (Галав) (Галчин) Стейж(Зуун) (с.ж) Индекс
Сери
Нас
ОЭпооүс
Дээд/хожуу Мегал о23
0.0042 022
Голоцен
Нортгрип
Дунд
№)
0.0082
КАЙНОЗОЙ Дөрөвдөгч(0) Доод/турүү Гренланд 0.0117 013 0.
0?
Дээд/хожуу Дээд/хожуу
0.129
Чиба
Плейстоцен
(01) Дунд Калабр 0.774 012 01
011Ь
Доод/түрүү 1.80
Гелас /■58 011а
Зураг 8. Монгол Улсын УУХҮ-ийн сайдын 2021 оны 12-р сарын 24-ний А/307
тоот тушаалаар батлагдсан Монголын дөрөвдөгчийн хурдсын нэгдсэн
ангилал, индекс