Page 16 - Q_Гарын авлага
P. 16
ЦУВРАЛ 5
3. МОНГОЛ ОРОНД МӨРДӨГДӨЖ ИРСЭН ДӨРӨВДӨГЧИЙН
АНГИЛАЛ, ИНДЕКС БА ГАРАЛ ҮҮСЛИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ
3.1. Ангилал. Монгол орныдөрөвдөгчийнхурдсынбүрэлдэхүүндфацынба
литологийн өргөн шилжилттэй, төрөл бүрийн гарал үүсэл бүхий эх газрын
хурдас зонхилох ба газрын гадаргын хэлбэр, түүнийг үүсгэх процесстой
салшгүй холбоотой байдаг. Мөн дөрөвдөгчийн хурдсын судалгаа манай
орны хувьд харьцангуй сул хийгдсэн, Хөвсгөл, Дархадын хотгор болон
Тэлмэн, Өгий, Эрхэл зэрэг зарим жижиг нууруудын хурдсын судалгааг
эс тооцвол сүүлийн жилүүдэд хийгдсэн нарийвчилсан судалгаа тэр бүр
байхгүй байсаар байна. Иймээс олон улсын түвшинд гол төлөв далай,
тэнгисийн хурдсын хэмжээнд цацраг идэвхт 14С геохронологи, нүүрстөрөгч
ба хүчилтөрөгчийн изотопын болон соронзон стратиграфийн судалгааны
үр дүнд тогтоогдсон хил заагуудыг Монгол орны дөрөвдөгчийн хурдсын
хэмжээнд нэг бүрчлэн хэрэглэхэд ихээхэн хүндрэлтэй учраас өөрийн орны
онцлогт тохируулан дөрөвдөгчийн хурдсын ангиллыг хийсээр иржээ
(Зураг 7).
|Эратем/Эрин 1 Систем/ Галав (Галчин) Стейж Нас (с.ж)
Сери
(Зуун)
Голоцен 02 Дээд Тарант III 0.0117
1Ү
Кайнозой К2 Дөрөвдөгч Ц Плейстоцен Доод Калабр II I 0.126
Дунд
Ион
0.781
1.806
Гелас
2.588
Нео- гсн Плиоцен № Пиаценз 3.600
р , Занкл 5.332
Зураг 7. Монголын дөрөвдөгчийн хурдсын ангиллын өөрчлөлтүүд. а] Монгол
Улсын 1:200000 масштабын номенклатурын хавтгайн "Улсын Геологийн Иж
бүрдэл зураг (УГЗ)" зохиох, хэвлэлтэнд бэлтгэх заавар”-т тусгагдсан, б) 2003
оноос өмнө хэрэглэж байсан, в) 2003 оноос хойш хэрэглэж эхэлсэн, г) 2021 он
хүртэл мөрдөгдөж ирсэн нэгдсэн ангилал ба индекс