Page 13 - Q_Гарын авлага
P. 13

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                      Ийнхүү дөрөвдөгч галавын доод хил зааг болон дотоод ангиллыг олон
                  улсын түвшинд гол төлөв далай, тэнгисийн хурдсын хэмжээнд цацраг
                  идэвхт 14С геохронологи, устөрөгч ба нүүрстөрөгч, хүчилтөрөгчийн
                  изотопын болон соронзон стратиграфийн судалгааг биостратиграфи
                  болон бусад судалгааны дүнтэй нэгтгэн тогтоож баталгаажуулсан байна.
                  Энэ дашрамд дурдахад дөрөвдөгчийн хурдсын ангиллын талаарх энэхүү
                  хэсэгт дөрөвдөгчийн хурдас хуримтлалыг давхаргазүйн талаас авч
                  үзсэн тул давхаргазүйн ангилал болох эратем, систем, сери, стейж гэсэн
                  нэршлүүдийг авч хэрэглэсэн болно. Харин "дөрөвдөгчийн галавын 2,558
                  с.ж.-ээс 11700 жил хүртэлх үеийг плейстоцены галчин гэнэ" гэх зэрэг
                  дөрөвдөгчийн хурдсын насыг тодотгох тохиолдолд эрин, галав, галчин,
                  зуун гэсэн геологийн хронологийн нэгжийг хэрэглэх нь зүйтэй.


















































                                                        12,
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18