Page 8 - Q_Гарын авлага
P. 8
ЦУВРАЛ5
1 .ДӨРӨВДӨГЧИЙН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ
Дөрөвдөгч нь кайнозойн эратемийн бие даасан систем бөгөөд неогены
системийн төгсгөлөөс эхлэн өнөө үе хүртэл үргэлжилнэ. Кайнозойн
эриний палеоген ба неогены системүүдийн хил зааг 1991 ба 1996 онд тус
тус баталгаажин Олон улсын хроностратиграфийн ангилалд тусгагдсан
бол дөрөвдөгчийн системийн доод хил зааг, хамрах цаг хугацаа, дотоод
ангилал олон жилийн турш маргаантай байсаар ирсэн бөгөөд хамгийн
сүүлд түүний доод хилийг 2.588 с.ж.-ээр зааглах болсон (1СС - 1пСегпа1юпа1
Сйгопо81га11§гар111с Сйаг1, 2009).
1.1. Нэршил ба доод хил зааг: Дөрөвдөгч ((^иаГегпагу) гэсэн нэршлийг
геологийн шинжлэх ухаанд анх Италийн уурхайн инженер Жиованни
Ардуино (Сюуапш Агбшпо) 1759 онд оруулж Умард Италийн давхраажсан
хурдсанд анхдагч, хоёрдогч, гуравдагч ба дөрөвдөгч гэсэн ангиллыг
хэрэглэжээ (ЕПаз, 2007). Хожим нь 1829 онд Францын геологич Жулэс
Десноиэрс ()и1ез Иезпоуегз) гуравдагч галавын чулуулгаас илт залуу
Францын Сена сав газрын хурдсыг дөрөвдөгчийн системд ангилсан
байдаг.
Дөрөвдөгчтэй нэгэн утгаар хэрэглэгдэж ирсэн "плейстоцен" гэсэн
нэршлийг Шотландын геологич Чарьлз Лейл (СЬаг1ез Ьуе11) "плиоценоос
хожуу" (пе\үег РИосепе) хэмээх үгийн оронд анх хэрэглэж эхэлсэн бөгөөд
тэрээр "плейстоцен нь геологийн хөгжлийн хамгийн сүүлийн эрин"
хэмээн тодорхойлж байв. 1830-аад онд Луис Агасизийн (Ьошз А§аз812)
"Сгеа! 1се а§е” буюу "Мөстлөгийн тухай” онол өргөн дэлгэрсний дараа
Форбс (ГогЬез) плейстоценыг "Мөстлөгийн эрин”-тэй дүйцнэ хэмээн
үзсэн. Чарьлз Лейл плейстоцен нь заавал "плиоценоос хожуу” хугацаанд
хэрэглэгдэх ёстой гэж үзэхийн зэрэгцээ дотор нь "плейстоцен” буюу
"мөстлөгийн”, "орчин үеийн” буюу "мөстлөгийн дараах” хэмээн 2 ангилсан
байдаг. Хожим Жервейс (Сегуаш) "Орчин үеийн” гэсэн нэршлийг "голоцен”
нэрээр сольжээ. Ийнхүү 18-р зууны сүүл гэхэд дөрөвдөгч галавын
стратиграфийн нэр томьёо боловсрогдон гарсан байна. Гэхдээ гуравдагч
галав хэзээ дуусаж дөрөвдөгч галав эхлэх талаар болон дөрөвдөгчийн
хамрах цаг хугацаа, үе шатны асуудал олон жилийн турш маргаантай,
шийдвэрлэгдэлгүй байсаар иржээ.
Харин 1948 оноос дөрөвдөгчийн галавыг уур амьсгалын эрс хүйтрэл
буюу мөстлөгийн үе шатны эхний мөчлөгөөс эхлэх ёстой гэсэн үзэл
баримтлалд олон улсын судлаачид нэгдэж 2000 онд Бразили улсад зохион
байгуулагдсан Геологийн Олон Улсын Конгрессоор дөрөвдөгчийн доод
хил заагийг 1.75 с.ж.-ээр тогтоожээ. Хожим нь түүний доод хил заагийг
өөрчилж Өмнөд Италийн Калабр дахь Врика тулгуур зүсэлтэд (Упса