Page 7 - Q_Гарын авлага
P. 7

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


                                                 ОРШИЛ
                   Дөрөвдөгч нь кайнозойн эратемийн бие даасан систем бөгөөд неогены
                системийн төгсгөлөөс эхлэн өнөө үе хүртэл үргэлжилнэ. Дөрөвдөгч нь
                бусад системүүдийг бодвол үргэлжлэх хугацаагаар харьцангуй богино,
                хурдсын бүтэц бүрэлдэхүүн, зузаан, фаацын болон гарал үүслийн онцлог
                зэрэгт геоморфологийн ба уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйлүүд
                шийдвэрлэх нөлөөг үзүүлсэн байдаг онцлогтой.
                   Монгол орны нутаг дэвсгэрт янз бүрийн гарал үүслийн дөрөвдөгчийн
                хурдас өргөн тархсаны дотор плейстоцен, голоцены цаг үед тохиосон
                уур амьсгалын ихээхэн өөрчлөлт нь мөстлөгийн, ус-мөстлөгийн, нуур-
                мөстлөгийн гэх зэрэг янз бүрийн гарал үүслийн хурдсыг бий болгосноос
                гадна хурдсын литологи-фаацын шинж чанарыг ихээхэн өөрчлөгдөхөд
                хүргэжээ.
                   Сүүлийн жилүүдэд янз бүрийн масштабын геологийн зураглал
                эрчимтэй хийгдэх болсон манай орны хувьд Олон Улсын ангил алд нийцсэн,
                өөрийн орны онцлогт тохирсон дөрөвдөгчийн ангиллыг боловсруулах,
                мөрдүүлэх, геологийн зурагт тэмдэглэх индекс, тэмдэглэгээг нэг мөр
                болгох асуудал чухал хэвээр байсаар байна.
                   Иймээс Монголын Стратиграфийн Комиссийн зүгээс геологич
                та бүхэнд толилуулан буй энэхүү бүтээлд Монгол Улсын Уул уурхай,
                хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 12-р сарын 24-ний А/307 тоот
                тушаалаар батлагдаж 2022 оны 03-р сарын 01-нээс эхлэн бүх төрлийн
                геологи, хайгуулын ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжүүдэд мөрдөгдөж
                эхэлсэн “Дөрөвдөгчийн хурдсын шинэ ангилал, индекс ба гарал үүслийн
                тэмдэглэгээ”-г тайл бартайгаар хүргэсний зэрэгцээ дөрөвдөгчийн хурдсын
                стратиграфийн нэршил, Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж ирсэн
                ангилал, индекс, тэмдэглэгээ, тэдгээрийг юникод (Чтсойе) стандарт
                хөрвүүлэг ашиглан бичих заавар, хурдсын гарал үүслийн төрлүүд, тархалт,
                тулгуур формацуудын геологийн зүсэлт, литологийн онцлог зэргийн
                талаар товч, цэгцтэй мэдээлэл өгөхийг зорьсон болно.

















                                                     ©
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12