Page 39 - Q_Гарын авлага
P. 39

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


            тэдгээрийн зөөгдсөн эх үүсвэр, мөстлөгийн үе шатыг тогтоох боломжтой
            болдог. Иймээс хээрийн ажлын явцад мөстлөгийн хурдсын бүрэлдэхүүнд
            тогтоогдсон харьцангуй тогтвортой маагмын болон метаморф чулуулгууд
            болон өгөршилд амархан автдаг боловч фаун агуулах магадлалтай
            тунамал найрлагатай чулуулгуудын ажиглалтыг хийж голлохтөрлүүдийг
            тогтоох нь чухал.

               Мөстлөгийн хурдсын зөөгдлийн эх үүсвэрийг тодорхойлоход морены
            хурдсын бүрэлдэхүүнд маагмын, метаморф болон тунамал чулуулгуудын
            эзлэх хувь хэмжээг тодорхойлдог. Учир нь эртний морены бүрэлдэхүүнд
            тухайн бүс нутгийн чулуулгуудын эзлэх хувь залуу моренуудыг бодвол
            харьцангуй өндөр байдаг (Яковлева, 1987). Хээрийн ажиглалтыг хийхдээ
            1м2 талбайд цэвэрлэгээ хийх бөгөөд дараа нь 25-30 см гүнзгийлэн
            цэвэрлэж өндөг шиг хэмжээтэй эсвэл түүнээс жижиг хайрганы найрлагыг
            тодорхойлно. Эртний моренууд нь өгөршилд автсан, бор шаргал
            бүрхүүлтэй, гол төлөв тухайн бүс нутагт тархсан үндсэн чулуулгаас
            тогтдог бол дээд талд нь байрлах морены бүрэлдэхүүнд тэдгээр нь
            харьцангуй бага агуулагддаг.

               Морены зөөгдлийн чиглэлийг тодорхойлоход чулуулгуудын урт
            тэнхлэгийн чиглэлийг хэмжих шаардлагатай. Учир нь мөсөн голын буюу
            зөөгдлийн чиглэлийн дагуу моренууд нь урт тэнхлэгээрээ байрласан
            байдаг. Үүний тулд 7-10 см-ээс бага хэмжээтэй 40-50 -аас 100 хүртэлх
            хайргануудын хэмжилтийгхийхэдхангалттай гэжүздэг (Яковлева, 1957).

            Тархалт. Мөстлөгийн хурдас нь Монгол Алтай, Говийн Алтай, Хангай,
            Хэнтийн нуруу, Хөвсгөл, Дархадын уулархаг нутгууд зэрэг плейстоцены
            цаг үед мөстлөгт автсан өндөр уулсын дүүрэгт тархалттай. Тус бүс нутгийн
            дөрөвдөгчийн хурдсын ангилалд "мөстлөгийн хүйтэн” уур амьсгалын үед
            үүссэн горизонтуудыг ялгах нь чухал бөгөөд үүнд морены хадгалалтын
            түвшин, гипсометрийн байршил зэргийг тодруулах стратиграфи, геологи-
            геоморфологийн аргуудыг голлон ашигладаг бөгөөд морены хурдсын
            найрлага, өгөршлийн зэрэг, зөөгдөл, хадгалалт зэрэг литологийн шинж
            чанаруудыг нэмэлт болгон хэрэглэдэг.

            Монгол Алтай. Баруун Монголын мөстлөгийн хурдсын тулгуур дүүрэг
            болох Ховдын хотгорт морфологийн шинжээрээ ялгаатай 2 насны
            мөстлөгийн хурдсыг тогтоосон байдаг (Девяткин и др., 1989). Эртний
            морен нь 0.5-1.0 м хэмжээтэй, сайн ба дунд мөлгөржсөн, гранитын
            голдуу бүрэлдэхүүнтэй, гадарга нь өгөршилд хүчтэй автсан, том, жижиг
            хонхорхойнуудтай бол залуу морен нь харьцангуй шинэ гадаргатай,
            ихэвчлэн жижиг хэмжээтэй (0.3-0.4 м) занарлаг чулуулгаас голчлон
            тогтох бөгөөд ховроор өмнөх насны мөстлөгийн хурдсанд огт тохиолдож


            -------------------------------------------------------------------------------------------------------------  (38) --------------------------------------------------------------------------------------------------------------
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44