Page 41 - Q_Гарын авлага
P. 41

МОНГОЛЫН СТРАТИГРАФИЙН комиссийн мэдээлэл


           Дерупци. Муу ялгаралтай, өнцөглөг, том, дунд, жижиг үхэр чулуу зонхилох
           бөгөөд бага хэмжээгээр элсэнцэр, шавранцар тохиолдоно. Гадаргын налуу
           35-43° байхад нуранги үүсдэг гэж үздэг (Хотина, 1987).

           Десперси. Бул чулуу, дайрга, үйрмэг, элсэрхэг хэсгүүд аажмаар доош
           гулгаж уулын бэлд хуримтлагддаг бөгөөд доод хэсэгт нь том ба дунд
           бул чулуу, харин дээд хэсэгт нь дунд, жижиг бул чулуу, дайрга, үйрмэг
           тохиолдоно. Гадаргын налуу 35-40° (Хотина, 1987).

           Десерпци. Агаарын температурын хэлбэлзлээс шалтгаалан гулсаж
           хуримтлагдсан өнцөглөг, үйрмэг, дайрга болон 15-18 см-аас ихгүй
           хэмжээтэй жижиг бул чулууны эмх замбараагүй бөөгнөрөл бөгөөд гол
           төлөв карбонат найрлагатай чулуулгийн өгөршлөөс үүдэлтэй. Гадаргын
           налуу 3-15° байхад явагддаг (Хотина, 1987).

           Деляпси. Элсэрхэг-шаварлаг хурдсын томоохон цул блок бүтнээрээ
           гулсалтын гадарга даган гулсаж өндөрлөгийн хормой хэсэгт
           хуримтлагддаг. Чулуулгийн чийгшил нэмэгдсэнээр хүндийн жин ба уян
           чанар нь ихсэж гулсалт явагдах нөхцөл бүрддэг бөгөөд гадаргын налуу
           15-35° байхад явагддаг (Хотина, 1987).

              Коллювийн хурдас нь мөстлөгийн морены хурдастай ихээхэн төстэй
           бөгөөд гол ялгах шинж нь хэмхдэс чулуулгийн найрлага нь ижил нэгэн
           төрлийн байх бөгөөд зөвхөн тодорхой орон зайд тархсан, бие даасан
           рельеф болон чиглэл үүсгэн байрладаггүй зэрэг юм.

           СОЛИФЛЮКЦИЙН ХУРДАС. Олон жилийн цэвдэгтэй нутагт илүү
           тохиолддог. Олон жилийн цэвдэг улирлын чанартай хайлах явцад түүний
           дээрх сэвсгэр хурдас аажмаар доош гулсаж хуримтлагддаг. Гулсалтанд
           хүндийн хүчний нөлөөнөөс гадна хурдсын дээд үений уян деформацын
           нөлөө (хайлалт, хөлдөлт, хөөлт гэх зэрэг) ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
           Хэвгий хэсгийн өнцөг бараг 2-3° байхад гулсалт үүсдэг. Бүрэлдэхүүн нь
           янз бүр, томоохон үхэр чулуунаас шавар, шавранцар хүртэл тохиолдоно.
           Ялгарал муу. Заримдаа мөстлөгийн мореныг санагдуулам том бул хүртэл
           тохиолддог. Урсгал текстүр ажиглагдана. Морены хурдсаас хэмхдэс
           чулуулгийн зөөгдсөн чиглэл болон уулын хажуугийн чулуулагтай ижил
           найрлагатай байдгаараа ялгагдана.

           БИОГЕН ХУРДАС. Ургамал ба амьтны амьдралын үйл ажиллагаатай
           холбоотой үүссэн хурдсыг биоген хурдас гэж нэрлэдэг. Газар доорх усны
           дээд түвшин гадаргын түвшинтэй давхацсан нөхцөлд намгийн хурдас
           үүсдэг. Нуурын усны ургамалжилт ихсэхэд үүссэн намгийн хурдас нь
           нуурын хурдсын зүсэлтийн дээд талд байрлаж бүрэлдэхүүнд нь багтдаг.
           Голын хөвөө намагжих явцад үүссэн намаг нь аллювийн хурдсын

                                                --- ® --------
                                                                                                 I
   36   37   38   39   40   41   42   43   44   45   46