Page 44 - Q_Гарын авлага
P. 44

ЦУВРАЛ 5



                                                                                                             Шаамар формац ((Э^зт). Анх Е.В.Девяткин (1981) формацад ялгасан
                                                                                                             бөгөөд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Орхон гол, Сэлэнгэ мөрний
                                                                                                             уулзвар орчмын дэнжүүдэд, Булган аймгийн Орхон сумын нутагт Орхон
                                                                                                             голын дэнж орчимд тархалттай. Аллюви, пролювийн улаан хүрэн, хар
                                                                                                             хүрэн өнгөтэй, шавар, шавранцар, алеврит, элсний үе агуулсан хүрэн,
                                                                                                             ногоовтор хүрэн өнгөтэй хэмхдэслэг шавар зэргээс тогтоно. 20-40 м
                                                                                                             зузаантай. Тулгуур зүсэлт нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг
                                                                                                             Шаамар, Буурал уул, Орхон голын дэнжүүдэд хийгдсэн.

                                                                                                                 Орхон голын баруун эрэгт Орхон сумын гүүрнээс доош 6.5 км-т
                                                                                                             хийгдсэн Шаамар формацын Орхон-1 зүсэлтийг (Девяткин и др, 1989)
                                                                                                             дээрээс доош товчлон сийрүүлбэл:

                                                                                                                                                                                 Зузаан,м
                                                                                                             1  .Цайвар саарал өнгөн хөрсний үе...............................................................................................0.5
                                                                                                             2  .Цайвар саарал лёсс, бүдгэвтэр ташуу үешилтэй, дайргархаг, үеийн доод
                                                                                                             хэсэгт мэрэгч амьтдын үлдвэртэй........................................................................................0.5-2.0
                                                                                                             З  .Хар саарал, хар дарагдмал хөрс..........................................................................................0.3-0.5
                                                                                                             4  .Саарал, бор шаргал өнгийн олон хольцот, жижиг, дунд ширхэгт элс, хэвтээ
                                                                                                             үеллэг тогтоцтой, хар саарал шаврын үе агуулна. Цэнгэг усны дун болон
                                                                                                             мэрэгч амьтдын үлдвэр агуулна......................................................................................................3-4
                                                                                                             5  .Нягтарсан элс дүүргэгчтэй базальтын хэмхдэс (дайрга).......................................0.6
                                                                                                             б.Олон найрлагатай конгломерат, цайвар бор шавар дүүргэчтэй, хайрганууд
                                                                                                             нь дунд ба муу мөлгөржсөн, дун болон мэрэгч амьтдын үлдвэр агуулна..........3-5
                                                                                                             7  .Хар бараан шавар, нягт, ховроор дайрга агуулна......................................................... 1.0
                                                                                                             8  .Дээд хэсэгтээ дайргархаг-шаварлаг, доод хэсэгтээ шавар дүүргэгчтэй үхэр
                                                                                                             чулуу-дайрга агуулсан хурдсаас тогтсон багц үе..........................................................12-15
                                                                                                             9  .Неогены базальтын хэмхдэсүүд агуулсан бул чулуун үе. Хэмхдэсүүд нь 1 м
                                                                                                             хүртэлх хэмжээтэй, мөлгөржсөн дугуй хэлбэртэй, нүх сүвэрхэг............................. 2.5
                                                                                                             Ю.Боровтор, боровтор саарал дайрга, үхэр чулуу агуулсан шаварлаг
                                                                                                             дүүргэгчтэй багц үе, сайргархаг-элсэрхэг ба дайргархаг-шаварлаг мэшлүүд
                                                                                                             агуулна............................................................................................................................................................... 6.0
                                                                                                             И.Шаргал саарал, жижиг ширхэгт, олон хольцот алевритлаг элс, карбонатлаг,
                                                                                                             төмрийн ислийнтолбонуудагуулна............................................................................................3.0
                                                                                                             12  .Том хайргат конгломерат, олон хольцот элс дүүргэгчтэй, хайрганууд нь
                                                                                                             сайтар мөлгөржсөн, 0.5 м хүртлэх хэмжээтэй, үндсэн чулуулгийн гарш дээр
                                                                                                             жигд бус хил зааг үүсгэн байрлана................................................................................................ 3-4

                                                                                                                                                           Зүсэлтийн нийт зузаан ~44 м.
                                                                                                             Тус зүсэлтийн хэмжээнд мэрэгч амьтдын үлдвэр бүхий гурван горизонт
                                                                                                             тогтоогдсон бөгөөд тэдгээр нь бүгд базальтын үеэс дээш тогтоогдсон
                                                                                                             болно. Эдгээр үлдвэрүүдийн тодорхойлолтоор 8-р үе нь дунд плиоцен,
                                                                                                             6 ба 4-р үе нь хожуу плиоцен, харин 2-р үе нь плейстоцены үед тус тус


                                                                                                             ------------------------------------------------------------------------------------  (43) ------------------------------------------------------------------------------------
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49