2024-11-23
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА НЭГДЛЭЭ

“Жил бүрийн 11-ээс 12 дугаар сард Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г дэлхийн 180 гаруй улс нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997-оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд жендерийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил Олон улсад “Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья” уриан дор Монгол Улс “Хүндлэл хамгийн тод гэрэл” уриан дор тэмдэглэж байна.