2024-09-08
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Хамтын ажиллагаа Хэвлэлийн мэдээ

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургууль хооронд 2024-02-07-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд Геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтарч ажиллана.

Мөн түүнчлэн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг улсын захиалгат төсвөөр хийгдэж байгаа геологийн зураглал, эрэл хайгуулын ажлуудад хамруулах, тэтгэлэг олгох, цалинтай дадлага хийлгэх, хамтран насан туршийн сургалт зохион байгуулах замаар геологи, ашигт малтмалын эрэл хайгуул, гео экологи, геофизик, гидрогеологи, инженер геологи зэрэг хөтөлбөрөөр төгссөн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, орчин үеийн дэвшилтэт технологи арга аргачлалд тулгуурлан хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх ба бусад чиглэлээр хамтран ажиллана.             

Санамж бичиг байгуулах ажлын хүрээнд Үндэсний геологийн албаны төлөөлөл ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Эрдэс баялгийн музей, Тримбл лаборатори, Байгалийн нөөц судлалын лабораториудаар орж үйл ажиллагаатай танилцлаа. Геологийн албаны зүгээс эрдэс баялгийн музейн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.