2024-09-08
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103-жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тус албаны нэр бүхий албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Мэдээллийн технологийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан Гео-мэдээллийн төвийн Мэдээллийн системийн инженер Чимэд-Очирын Тэмүүжин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны жуух бичгээр шагнагдсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Батмөнхийн Мөнхтуяа, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр шагнагдсан Гео мэдээллийн төвийн ажилтан Өлзийтогтохын Дугарнаваг, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн жолооч Алтан-Одын Болдбаатар нартаа халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.
Үндэсний геологийн алба