2025-07-06
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Uncategorized

“Геологийн нэр томьёоны толь бичиг”-ийн нээлт боллоо

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны даргын хамтарсан 2023 оны А/166, А/31 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ажлын үр дүнд бүтээгдсэн “Геологийн нэр томьёоны толь бичиг”-ийг албан ёсоор нийтийн хүртээл болгох номын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Толь бичгийн нээлтэд Үндэсний геологийн албаны дарга П. Батцацрал, толь бичгийн ерөнхий редактор академич, доктор (Sc.D) Р.Барсболд, орлогч редактор дэд профессор, доктор (Ph.D), зөвлөх геологич Д.Алтанхуяг, редакцын зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), зөвлөх геологич Г.Жамсрандорж, толь бичгийн зохиогчид болон АҮЭБЯ-ны Эрдэс баялгийн бодлогын газрын Геологи, цөмийн энергийн хэлтсийн дарга Х.Санчигдорж, ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D) С.Төрболд, Улсын геологийн зургийн редакцыг төлөөлөн ерөнхий редактор, доктор (Ph.D), зөвлөх геологич Г.Дэжидмаа, Монголын стратиграфийн комиссын нарийн бичгийн дарга доктор (Ph.D), зөвлөх геологич Н.Манчук, Үндэсний геологийн албаны албан хаагчид оролцлоо.
Геологийн шинжлэх ухааны олон улсын нэр томьёог англи, орос, монгол хэл дээр нэгтгэн боловсруулсан, 15500 орчим үгээс бүрдэх энэхүү толь бичиг нь 1990-ээд оноос хойш төрийн захиргааны байгууллагын захиалгаар бүтээгдсэн, эрдэм шинжилгээ, боловсрол, үйлдвэрлэлийн салбарт идэвхтэй ажиллаж, салбарын хөгжлийг түүчээлж ирсэн 40 гаруй ахмад, тэргүүлэх судлаачид, геологичид, сурган хүмүүжүүлэгчид хамтарснаараа онцлог юм.
Энэхүү бүтээл нь:

Эрдэм шинжилгээний үр дүнг мэргэжлийн түвшинд түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Үндэсний Геологийн Албаны зүгээс геологийн шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, салбарын эрдмийн санг баяжуулах, орчуулга, нэр томьёоны нэгдлийг хангах чиглэлээр хийгдэж буй санаачилгыг цаашид бүх талаар дэмжин ажиллах болно.

situs slot resmi toto slot link slot situs slot cerutu4d sangkarbet cerutu4d cerutu4d situs slot toto slot monperatoto https://dev.meaningful.business/ cerutu4d