2025-09-14
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Зар Хэвлэлийн мэдээ

“Геологийн нэр томьёоны толь бичиг”-ийн зохиогчийн эрхийн гэрчилгээг авлаа

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр нарын хамтарсан А/166, А/31 тушаалаар 2023 онд байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд “Геологийн нэр томьёоны толь бичиг”-ийг зохиож дуусган, нээлтийн үйл ажиллагааг 6 дугаар сард зохион байгуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаар тушаалаар “Геологийн нэр томьёоны толь бичиг”-ийн зохиогчийн эрхийг авлаа.  

Геологийн шинжлэх ухааны олон улсын нэр томьёог Англи, Орос, Монгол хэл дээр нэгтгэн боловсруулсан, 15500 орчим үгээс бүрдэх энэхүү толь бичиг нь 1990-ээд оноос хойш төрийн захиргааны байгууллагын захиалгаар бүтээгдсэн, эрдэм шинжилгээ, боловсрол, үйлдвэрлэлийн салбарт идэвхтэй ажиллаж, салбарын хөгжлийг түүчээлж ирсэн 40 гаруй ахмад, тэргүүлэх судлаачид, геологичид, сурган хүмүүжүүлэгчид хамтарснаараа онцлог юм.

Уг толь бичгийг худалдаж авахыг сонирхвол:

Толь бичгийн үнэ:               100,000.00₮

Хаяг:                                      Геологийн баримтын төв архив

Утас:                                      51-263910

jacktoto cerutu4d jacktoto jacktoto sangkarbet pam4d toto slot cerutu4d cerutu4d cerutu4d link slot