2026-02-03
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Уул уурхайн салбарын 7 хоногт оролцлоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д зохион байгуулагдаж буй “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээний 4 дэх өдөр Үндэсний геологийн алба 2020-2025 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн судалгааны ажлын үр дүн, цахимжилт сэдвээр танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус арга хэмжээг давхар мэдээллийн сайтуудаар шууд дамжуулан хүргэсэн болно.

Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны хэлтсийн дарга Г.Алтанхуяг “2020-2025 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн судалгааны ажлын үр дүн, цахимжилт”, Геологийн баримтын төв архивын дарга Г.Болдмаа “Геологийн баримтын төв архивын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал”, мөн Эрдэс баялгийн мэдээлэл, технологийн төвийн мэргэжилтэн Ч.Тэмүүжин, П.Саранцэцэг нар ᠌᠌” MRIS.mn Геомэдээллийн портал” сэдвүүдээр танилцуулга бэлтгэн хэлэлцүүлэв.

Оролцогчид үндэсний геологийн албатай холбоотой санал, хүсэлтийг доорх QR кодыг уншуулан цахимаар өгөх боломжийг бүрдүүлсэн байна.

kawijitu kawijitu pam4d