2026-03-24
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Монгол улсын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Үндэсний геологийн алба нь Монгол Улсын их сургууль (МУИС)-тай геологи, дэлхий судлалын чиглэлээр хүний нөөц бэлтгэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, мөн хамтарсан судалгаа, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Шинэ-Од, Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Шихихутаг нар оролцсон бол нөгөө талаас МУИС-ийн ректор Б.Очирхуяг, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Шинжлэх ухааны сургуулийн БУС хариуцсан дэд захирал Г.Мөнхбаяр, Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч Б.Тамир, профессор Х.Уламбадрах нар оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд геологийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчнийг олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг бодит үйлдвэрлэл, судалгааны хэрэгцээтэй уялдуулахад онцгой анхаарч ажиллахын сацуу оюутан, судлаачдад практик туршлага олгох, үйлдвэрлэлийн дадлага болон судалгааны ажлыг хамтран зохион байгуулах боломжийг бүрдүүлэх юм.

Мөн хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, инновацын үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана. Талууд судалгааны хамтарсан баг бүрдүүлэн, геологийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хууль эрх зүйн болон бусад чиглэлийн судалгааг хамтран боловсруулах, мэдээлэл, өгөгдөл солилцох, лабораторийн нөөц, бааз суурийг харилцан ашиглах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан мэдлэг, туршлага судлах сургалт, семинар, зохион байгуулах замаар байгууллагуудын хүний нөөцийг мэргэшүүлэх, туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх боломжийг нээж буй нь салбарын мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг тасралтгүй хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

15 sangkarbet sangkarbet sangkarbet sangkarbet