2024-11-22
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр

А.Амаржаргал

Эрдэс баялгийн үнэлгээ, нормчлол, эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Нэр: А.Амаржаргал

Албан тушаал: Мэргэжилтэн

Албан тушаалын нэр: Эрдэс баялгийн үнэлгээ, нормчлол, эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Цахилгаан шуудан: a.amarjargal@ngs.gov.mn

Оффис: 216

Ажлын утас:

Ажлын туршлага:


2000-2001 онд МУИС-д цагийн багшаар ажиллаж байсан. 2001-2005 онд АМХЭГ-ийн Геологийн Мэдээллийн Төвийн “УГЗ-200” төсөлд геологич инженерээр, 2005-2016 он хүртэл Ашигт Малтмалын Газрын “УГЗ-200 Өмнөд Монгол” төсөлд төслийн удирдагчаар ажилласан.

2001-2005 онд “УГЗ-200” төслийн Зүүн-өмнөд Монголын серийн легенд, түүний тайлбар бичиг болон M-48-XVII, XXIII хавтгайн 1:200 000-ны масштабтай иж бүрдэл зургуудыг зохиоход оролцсон.

2005-2016 онд Улсын геологийн 1:200 000-ны масштабтай 39 хавтгайн иж бүрдэл зургуудыг зохиох ажилд оролцон, нийт 6 багц тайланг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн амжилттай хамгаалж, Улсын геологийн фондонд хүлээлгэн өгсөн.

УГЗ-200 төслийн хээрийн судалгааны болон суурин боловсруулалт хийх ажилд оролцож, дээрх ажлуудын үр дүнг нэгтгэн, геологи, тектоник, стратиграфи, интрузив, палеонтологи, петрохимийн чиглэлээр 17 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, Геологийн чиглэлийн сэтгүүлд хэвлүүлсэн.

Хээрийн судалгааны ажлыг Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн залгаа буюу Сулинхээрийн дүүрэгт хийхэд оролцсон.

2016-2020 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд эрдэс баялгийн сан хариуцсан ажилтнаар,  2020 оны 09 сарын 15-ны өдрөөс Үндэсний геологийн албаны Геомэдээллийн төвд ажиллаж байна.

Боловсрол:


1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй-Геологийн факультетийг “Геологич-бакалавр” зэрэгтэйгээр төгссөн.

1998-2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй-Геологийн факультетийг “Геологийн ухааны боловсролын магистр” зэрэгтэйгээр төгссөн.

Мэргэшил:


Геологийн зураглалын “мэргэшсэн геологич” зэрэгтэй

Алтансүхийн Амаржаргалын эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт


2020-09-25

  1. Төв Монголын зүүн-хойд хэсгийн доод цэрдийн хурдасны стратиграфи. Магистрын дипломын ажлын автореферат, 2000, 12х
  2. Шим мандал дахь Палеоэкологи, тафаномийн асуудлууд. Геологийн асуудлууд №4. 2000, 85 х (А.Пэрлээ)
  3. “Монголын кембрийн өмнөх хөгжлийн онцлог ба судалгаа явуулах зөвлөмж”. Геологийн асуудлууд №3,4. 2001, 98-120х (Ж.Бямба)
  4. “Монгол орны боржинлогийн голлох бүрдлүүдийн үүссэн геодинамикийн нөхцөл”. Геологийн асуудлууд №3,4. 2001, 216-236х (Ж.Бямба)
  5. “Сулинхээрийн бүсийн тектоникийн хөгжлийн тухай эрэгцүүлэл”. Геологи №2,3. 2001, 163-168х (Б.Алтангэрэл, Б.Баасан, Ж.Бямба, Л.Далай)
  6. “Хойд Монголын Тэлмэний бүрдлийн тухай”. Геологи №2,3. 2001, 121-124х (Б.Алтанзул, Л.Байгалмаа)
  7. “Сулинхээрийн бүсийн мезозойн өмнөх хурдасны стратиграфи”. Геологийн асуудлууд №5. 2002, 82-94х (Л.Далай)
  8. “Сулинхээрийн бүсийн хожуу палеозойн стратиграфи”. Монголын геосудлаач №19. 2003, 49-50х
  9. “Төв Монголын вулкан бүсийн боржинлогууд ба тэдгээрийн “А” төрлийн маагм болох тухай асуудал”. Монголын геосудлаач №19. 2003, 49-50х (Антонио Алберти, Я.Мажигсүрэн)
  10. “Ханги овоо формаацын тектоникийн байдал”. Геологи №4. 2003 (Ж.Бямба, Г.Бөмбөрөө, Г.Болдбаатар)
  11. “Төв Монголын хойд хэсгийн интрүз чулуулгийн тухайд”. Геологи№10, 2004, 92-94х (Ж.Бямба, Г.Бөмбөрөө, Д.Доржсүрэн, Г.Дэжидмаа, Д.Доржнамжаа, Б.Дэлгэрцогт, Д.Товуудорж, Ж.Амгаа)
  12. “Сулинхээрийн сүтүрийн бүсийн тектоникийн асуудалд”. Монголын геосудлаач №26, 2004, 27-29х
  13. “Сулинхээрийн бүсийн палеотектоникийн тухай”. Геологийн асуудлууд №7, 2005, 116-122х
  14. Сулинхээрийн сүтүрийн бүсийн тектоникийн асуудалд. Монголын геосудлаач №26. 2004, 27-29 х
  15. Сулинхээрийн бүсийн палеогеодинамикийн тухай. Геологийн асуудлууд №7, 2005, 116-122 х (Ж.Бямба, Ванчин Юань, Ван Пинь)
  16. Эх газрын царцдас нь триаст хэлбэржсэн дүүрэг (түрүү киммерид). Сулинхээрийн сүбдүкц-аккрецийн призм. Монголын геологи ба ашигт малтмал. Боть IV. (Литосферийн плитийн тектоник), 2009, 190-196 х (Ж.Бямба)
  17. Age revision of Upper Palaeozoic strata of the Sulinkheer Terrane in South Mongolia. Геологи№22, 2010, 119-125 х (Wang Cheng-yuan, Jamba Byamba, Wang Ping)

Геологийн мэдээллийн төвийн архивт хадгалагдаж байгаа А. АМАРЖАРГАЛ  зохиогчтой тайлангуудын жагсаалт /2017 оны 01-р сарын 10-ний байдлаар/

Д/дТайлан №Тайлангийн товч нэрЗохиогчОн
15560Монгол улсын 1:200 000-ын масштабын геологийн зургийн легенд, түүний тайлбар бичиг. N-47-XXXIII,XXXIV,M-47-II, IV, V, VI, VIII, IX, X, XI, XII, XV-XVIII, XXI-XXIV, XXVII-XXIX, XXX, M-48-VII, XIII, XIV-XVII, XIX-XXIIIГМТөв. Геологийн зураг 200 төслийн

Ж. Бямбаа

Г.Бөмбөрөө

А.Амаржаргал

Г.Болдбаатар

2004
25563Монгол улсын 1:200 000-ны масштабтай  геологийн зураг /геологи, ашигт малтмал, экологи, дөрөвдөгчийн зураг, тэдгээртэй холбоотой мэдээлэл.  М-48-XVII, XXIIIУлсын геологийн зураг 200 төслийн

Г.Бөмбөрөө

Д.Баатар

А.Амаржаргал

Г.Болдбаатар

2004
35737Монгол Улсын 1:200 000-ны масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох төслийн 2004 оны ажлын тайлан. Зүүн-Өмнөд- Монгол сери   K-49-I/Г. Бөмбөрөө

Г. Болдбаатар

А. Амаржаргал

Ш. Алтаншагай

2007
45738Монгол Улсын 1:200 000-ны масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох төслийн 2004 оны ажлын тайлан.  /Зүүн-Өмнөд- Монгол сери    K-49-II/Г. Бөмбөрөө

Г. Болдбаатар

А. Амаржаргал

Ш. Алтаншагай

2007
55739Монгол Улсын 1:200 000-ны масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох төслийн 2004 оны ажлын тайлан. Зүүн-Өмнөд- Монгол сери    K-49-IIIГ. Бөмбөрөө

Г. Болдбаатар

А. Амаржаргал

Ш. Алтаншагай

2007
65740Монгол Улсын 1:200 000-ны масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох төслийн 2004 оны ажлын тайлан.  /Нүхэт даваагийн  сери   L-48-YI/Б.Дэлгэрцогт

Г. Дэжирдмаа

Д. Товуудорж

Я.Дагва-Очир

А. Амаржаргал

2007
75861Өмнөд Монгол УГЗ-200  төслийн 2005-2007 онд Дорноговь, Өмнөговь аймгуудын  нутагт зохиосон 1:200 000-ны масштабтай Улсын геологийн иж бүрдэл зураг. Талбайн байршил: К-49-IY, YII, YIII, IX, XIII, XIY, XY

K-48-X. XI, XII, XYI, XYII, XYIII, XXII

Өмнөд  Монгол төслийн

А. Амаржаргал

Я. Ихбаяр

Т. Ганбаатар

Б. Гантөмөр

2008
86326Өмнөговь, Дорноговь аймгуудын зарим нутгийг хамарсан K-48-III, IY, Y, YI, YIII, IX, XIII, XIY, XY, XX, XXI  хавтгайд 1:200000-ны масштабын ″Улсын геологийн зураг зохиох″ төслийн 2007-2010 оны ажлын үр дүнгийн тайлан.УГЗ-200-ийн

Дорнод-монгол төслийн

Ч. Буянбаатар

А. Золжаргал

Х. Билгүүнбаатар

Ө. Жамьяндорж

Г. Бүрэнбаяр

А. Амаржаргал

2011
97390Монгол Улсын 1:200 000-ны масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох “УГЗ-200 Өмнөд-Монгол-YI” төслийн 2010-2013 онуудад гүйцэтгэсэн үр дүнгийн тайлан. Байршил: L-48-XYII. XIX. XX. XXI.XXII. XXIII. XXIY. XXY. XXYI. XXYII. XXYIII. XXIX. XXX. XXXII. XXXIY. XXXY. XXXYIГеологийн албаны  Өмнөд-Монгол-YI төслийн

А. Амаржаргал

Б. Нямаа

Г. Лхагвасүрэн

Г. Идэрхулан

Б. Бат-Үйлс

Б. Мөнхзул

2014

Info

Н.Мөнхбилэг

Хэлтсийн дарга

М.Байгалмаа

Эрдэс баялгийн судалгааны эдийн засгийн хариуцсан мэргэжилтэн

Э.Жавзанпагам

Эрчим хүч, өндөр технологийн түүхий эдийн судалгаа, нөөцийн баланс хариуцсан мэргэжилтэн