Л.Уранбилэг (Ph.D)
Перм, ТриасНэр: Л.Уранбилэг
Албан тушаал: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Давхаргазүй, шатах ашигт малтмал
Зэрэг дэв: доктор (Ph.D)
Албан тушаалын нэр: Монголын стратиграфийн комиссын гишүүн
Хариуцсан чиглэл: Перм, Триас
Мэргэжил: Палеонтологич-давхаргазүйч
Цахилгаан шуудан:
Оффис:
Ажлын утас:
БОЛОВСРОЛ:
- Доктор (PhD). 2001-онОХУ-ын ШУА-ийн Москва хот дахь Геологийн хүрээлэн, “Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D),
- Бакалавр. 1985 он. М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Геологийн факультетын Палеонтологийн тэнхим
АЖЛЫН ТУРШЛАГА:
- Геологийн зураглалын 1:200000, 1:50000-ын масштабын зураг зохиох ажлын хүрээнд нутаг дэвсгэрийн янз бүрийн хэсгээс илэрсэн эртний ургамал, хурдас чулуулгийн нас огтоох давхаргазүйн судалгааны ажлыг гүйцэтгэсээр ирсэн.
- Тавантолгой, Эрдэнэ-булаг, Ямаан-ус, Ноён зэрэг орд, илрэлүүдийн судалгаанд тулгуурлан Өмнөд Монголын пермийн нүүрсний сав газрын давхаргазүйн нарийвчилсан схемийг боловсруулсан (Л. Уранбилэг 2001а; 2020). Энэхүү ангилалд Өмнөд Монголын пермийн нүүрсний голлох үе давхаргуудыг үүсгэгч бүлэг ургамлуудыг тогтоосон нь нүүрс хуримтлалын цаг хугацаа, талбайн тархалтын зарим зүй тогтлыг илрүүлэх онолын үндэслэл нь болж цаашид онол-практикийн ажлуудад ашиглагдах боломжтой.
- Энэ чиглэлийн судалгааг дээр дурьдсан орд газруудаас гадна Нарийн-сухайт, Нүүрст хотгор зэрэг томоохон ордуудын хэмжээнд эхлүүлсэн ба цаашид судалгааг гүнзгийрүүлэх зорилттой.
- Геологийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласаар ирсэн.
- 2001 онд “Фитостратиграфия и флора верхнепермских угленосных отложений Южной Монголии //Өмнөд Монголын хожуу пермийн нүүрстэй хурдсын эртний ургамал, давхаргазүй (Тавантолгой, Ноён, Эрдэнэ-булаг, Ямаан-ус)” сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Геологийн хүрээлэнд Геологи-минералогийн ухааны докторын (Ph.D.) зэрэг хамгаалсан.
Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн зөвлөх үйлчилгээнд хариуцаж байсан ажлын жагсаалт /сүүлийн 5 жилийнхээр/
- 2016-2018 Гүйцэтгэгч “Говийн бүсийн геологийн сонирхолтой тогтоц, тулгуур зүсэлтүүд, түүний хамгаалалт”
- 2017-2019 Гүйцэтгэгч “Монгол орны эртний тэнгис, нуур ус, эх газрын амьтан, ургамал (ангилалзүй, палеоэкологи, шат дараалсан хөгжил)
- 2019-2021 Гүйцэтгэгч “Exceptionally well-preserved fossil plant from the Late Jurassic and Early Cretaceous of Mongolia and China”, Монгол-Америкийн
- 2020-2022 Төслийн удирдагч “Монгол орны мезозойн эртний ургамал ба нэн эртний бактери, тэдгээрийн палеоэкологи, геомикробиологийн онцлог, биостратиграфи”
ХЭВЛҮҮЛСЭН БҮТЭЭЛ (ТҮҮВЭР):
- Нийт 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн ба 5 ном, гарын авлагын хамтран зохиогчоор оролцсон.
- 2020 онд олон жилийн судалгааны үр дүнгээр:
- Уранбилэг Лувсанцэдэн. 2020. Фитостратиграфия и флора средне-верхнепермских угленосных отложений Южной Монголии //Москва, изд.-во ПИН РАН, Тр.-ды СРМПЭ, Вып. №49, 143с. “Нэг сэдэвт бүтээл (монографи)” хэвлүүлсэн.