Д.Доржнамжаа (Sc.D)
Метаморф чулуулагНэр: Д.Доржнамжаа
Эрдмийн цол: Шинжлэх ухааны доктор (Sc.D)
Албан тушаалын нэр: Монголын стратиграфийн комиссын зөвлөх
Хариуцсан чиглэл: Метаморф чулуулаг
Цахилгаан шуудан:
Оффис:
Ажлын утас:
БОЛОВСРОЛ:
- 1967 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг геологич-палеонтологич мэргэжлээр төгссөн.
- ОХУ-д 1975 онд боловсролын (Ph.D).
- 1989 онд шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалав.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- Нийт 20 орчим орд, илрэлийг багтаасан Завханы фосфоритын сав газрыг нээн илрүүлж Алагийн Даваа, Цахир Уулын орд газруудын нөөцийг үйлдвэрлэлийн аргаар 30 сая тонноор баталгаажуулж ашиглалтанд бэлтгэв.
- Баянхонгорын эртний арлан нумын бүсэнд Улаанбулагийн цул сульфидын хүдрийн талбайг шинээр нээн илрүүлэв.
- Монголын Стратиграфийн Комиссын ажлын үндэс суурийг 1999 оноос
- Экологи-геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх явцыг 2000 оноос
- Монголын бактерийн палеонтологийн судалгааны шинэ чиглэлийг 2001 оноос тус тус эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Хэвлэгдсэн бүтээлүүд:
- 1967-2021 онд гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр хамтарсан буюу ганц сэдэвт зохиол 17, хамтын бүтээл 9-ийг туурвиж улсын чанартай 10 гаруй сэдэвчилсэн зураг зохиоход оролцож эрдэм шинжилгээний өгүүлэл 330 орчмыг хэвлүүлэв.
- “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (5 боть)-ийг хянан засварлаж хэвлүүлэхэд оролцов (2008).
- Эрдмийн бүтээлүүд нь Англи, АНУ,Канад, Япон, Итали, Испани, Германи, Бразил, Казакстан, Өмнөд Африк, Австри, ОХУ, БНХАУ, Австрали, Украйн, Малайз, Энэтхэг, Филиппин, Португали, Польш зэрэг улс орнуудад удаа дараа хэвлэгджээ.
- Монгол оронд алт, алмаасжилттай астропаип буюу одны цоргыг анх удаа судалж илрүүлсэн нь байгалийн шинжлэх ухааны нээлт болон хүлээн зөвшөөрөгдөж АНУ-д хэвлэгддэг Олон улсын “ Астрономи ба Астрофизик” сэтгүүлд 2011 онд, “Innovative studies in sociology and humanities“ сэтгүүлд 2017 онд хэвлэгдэв.
Гишүүнчлэл:
- Монголын ШУА-ийн Геологи-газарзүйн шинжлэх ухаанаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн (2018)
- ОХУ-ын Байгалийн ШУА (РАЕН)-ийн гадаад гишүүн (2010)
- Дэлхийн ШУА (TWAS)-ийн жинхэнэ гишүүн (2003)
- Монголын Стратиграфийн Комиссын гишүүн (1999)
- АНУ-ын Геологийн нийгэмлэгийн хүндэт геологич (1994) юм.
Шагнал:
- 1991 онд “Тэргүүний геологич”,
- 1996 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол,
- 2001 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон,
- 2018 онд Цагаан сүлд одон,
- 2019 онд Геологийн 80 жилийн ойн медаль,
- 2001 онд ОХУ- ын Байгалийн ШУА-ийн В.И. Вернадскийн нэрэмжит мөнгөн медаль,
- 2002 онд мөн улсын ШУА-ийн академич В.И. Смирновын нэрэмжит Фондын алтан медаль, дипломоор тус тус шагнагджээ.