Үндэсний Геологийн Албаны Геомэдээллийн нэгдсэн сангийн байгууллагын дотоодод болон олон нийтэд мэдээлэл түгээх портал хөгжүүлэх ажилд мэдээллийн технологийн компаниудыг урьж байна.
Энэхүү ажлыг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Адам Смит Интернейшнл компанийн хэрэгжүүлж буй Үндэсний геомэдээллийн сан байгуулах ажлыг дэмжих төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Материалтай танилцах энд дарна уу.
Техник шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл otgonbaatar@ngdb.mn хаягаар авна уу.
Материалыг Монгол, Англи хэлээр Oyunbileg@amep.mn хаягаар хүлээн авна.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа Улаанбаатарын цагаар (GMT +8) 2021-оны 03-р сарын 07-ний 18 цаг хүртэл байна.