Х.Шаует (MSc)
Геохими, гишүүнНэр: Х.Шаует
Албан тушаал:
Эрдмийн цол: Магистр (MSc)
Албан тушаалын нэр: Улсын зургийн редакцийн гишүүн
Хариуцсан чиглэл: Геохими
Цахилгаан шуудан:
Оффис:
Ажлын утас:
Боловсрол: | • 1964-1974 онд Баян-Өлгий аймгийн 1 -р арван жилийн дунд сургууль-“Алтан медальтай” • 1974-1979 онд ЗХУ-ын Ташкент хотын Политехникийн дээд сургууль-“Онц дүнтэй” • 1988 онд Политехникийн дээд сургууль-геологийн эрэл, зураглалын инженер мэргэжил дээшлүүлэх курс • 1991 онд Узбекстаны Дундад Азийн дээд сургууль • 1999 онд Техникийн их сургуулийн Техникийн ухааны магистр • 2002 онд АМХЭГ-ийн Геологичдын мэрэгшил дээшлүүлэх сургалт • 2010 онд ШУТИС-ын Эрдэс баялгийн судалгаа, геомэдээлэл сургалтын төв. Эрэл-хайгуулын мэргэшсэн геохимич цол авах сургалт • 2022 онд Эрэл-хайгуулын геохими чиглэлээр “Зөвлөх геологич” цол авсан. |
Ажлын туршлага: | 45 жилийн хугацаанд тасралтгүй ГХА, Эрэл-зураглал, Геохимийн сэдэвчилсэн судалгаа хийж байна. |
Гадаад хэл: | Орос хэл |
Ажилласан туршлага: | 1. Эрэл геофизикийн цогцолбор экспедицид: 1979-1991онд иж бүрдэл эрлийн судалгааны ангид инженер геохимич, ахлах геологич, ангийн дарга 2. Геохимийн судалгааны товчоонд: 1991-1992 онд ерөнхий геохимич 3. “Алтан гео” ХХК-д 1993-2002 онд инженер геологич, компаний захирал, уурхайн дарга 4. “МАК” корпорацид 2002-2007 онд хайгуулын ангийн дарга, компаний геологи-хайгуулын газрын захирал 5. “Геосан” ХХК-д 2007-2008 онд зөвлөх инженер 6. “Сити” ХХК-д 2008-2015 онд компаний гүйцэтгэх захирал 7. “Гео-Орон” ХХК-д одоог хүртэл зөвлөх геологич |
Мэргэжлийн байгууллагуудад гишүүнчлэл: | МУ-ын Геохимичдийн холбоо |
Ур чадварын: | – Алтан гадас одон, – Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медалиуд, – Монгол улсын тэргүүний геологич, – Минералогийн ухааны магистр – Хар занар дахь алтны судалгаа – Монгол орны холимог металлын ордын геохимийн загварын зохиогч |
ГЕОЛОГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН АРХИВТ ХАДГАЛАГДАЖ БАЙГАА
Х.ШАУЕТ ЗОХИОГЧТОЙ ТАЙЛАНГУУДЫН ЖАГСААЛТ
Д/д | Тайлан № | Зохиогч | Тайлангийн товч нэр | Он |
1 | 3782 | Д.Пүрэвдорж Н.Батаа Ц.Түдэв Д.Дагвадорж Х.Шаует | Хараат-уул, Төмөртэй хүдрийн талбайнууд болон түүний орчмын талбайд 1979-1980 онуудад явуулсан ерөнхий эрэл, нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан | 1981 |
2 | 3694 | Д.Пүрэвдорж Э.Ф.Федчишин Ц.Түдэв Б.Баяндорж Х.Шаует У.Наянбаатар | Баяндун талбайд 1981-1983 онуудад явуулсан 1:50000 масштабтай геологи-геофизикийн эрэл үнэлгээний ажлын үр дүнгийн тайлан | 1984 |
3 | 3802 | Х.Шаует Н.Н.Матюшонок | Улзын талбайд хийсэн 1:50000 масштабтай геологи- геофизикийн судалгааны тайлан | 1982-1985 |
4 | 4117 | А.А.Головин А.Готовсүрэн Х.Шаует | Геологи-геохими болон геофизикийн сэдэвчилсэн судалгааны ажлын тайлан | 1984-1987 |
5 | 4637 | А.Готовсүрэн Х.Шаует М.Эрдэнэцэцэг | Лүнгийн талбайд явуулсан 1988-1990 онуудад 1:50000 масштабтай түрүүлэх геохимийн ажлын үр дүнгийн тайлан | 1992 |
6 | 4795 | Б.Дакибас Х.Шаует | Мушгайн алт-шеелитын илрэлд хийсэн 1:10000 эрлийн ажлын тайлан | 1995 |
7 | 4877 | Э.Бүрэнхүү А.Готовсүрэн Г.Бадарч А.Дагвацэрэн Х.Шаует | Галбын говийн талбайд явуулсан геологийн цогцолбор судалгааны тайлан | 1995 |
8 | 4973 | Х.Далелхан Б.Дакибас Х.Шаует | Ёлт голын М-45-145, Ь-45-11-А хил орчмын зурваст явуулсан 1:50000 мб-тай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлан | 1996 |
9 | 5238 | Д.Тилеу Б.Дакибас Х.Шаует | Ямаат голын ангийн 1997-98онд М-45-129-АБГ, М- 45-130-В, М-45-142-АБВГ листийн хэмжээнд хийсэн 1:50000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлан | 1999 |
10 | 5381 | Б.Дакибас Х.Шаует | Дэлүүний ангийн 1999-2000онд хийсэн 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлан | 1999-2001 |
11 | 5912 | К.Шампан Б.Дакибас Х.Шаует | Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Цагаан нуурын шаврын ордод 2008 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан | 2008 |
12 | 5923 | П.Батчулуун Еркин Магад К.Шампан Э.Блоомстейн Х.Шаует | Хандгайтын молибден-ренийн ордод 2007-2008 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан | 2007-2008 |