2024-11-22
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Сургалт Хэвлэлийн мэдээ

Монгол бичгийн сургалтад хамрагдлаа

Монгол хэлний тухай хуульд Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн албан хэргийг кирилл, үндэсний гэсэн хос бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсан. Мөн Монгол улсын Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, хөтөлбөрийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл хариуцан ажиллаж байна.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд Үндэсний геологийн алба нь “Чой.Лувсанжавын нэрэмжит хэл иргэншлийн эрдмийн хүрээлэн”-тэй хамтран 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол бичгийн анхан шатны 30 цагийн танхим болон онлайн хичээлийг зохион байгуулж , сургалтын үр дүнд монгол бичгээр чөлөөтэй унших, зөв бичих, монгол бичгээр компьютерт бичиж сурах дадлагыг эзэмшсэн 26 албан хаагч гэрчилгээгээ гардан авлаа.