2024-12-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Хамтын ажиллагаа Хэвлэлийн мэдээ

Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр болон Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захирал профессор, доктор Д.Заяабаатар нар хамтын ажиллагааны санамж бичигт 2024-06-10-ны өдөр гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, дотоодын болон олон улсын судалгаа шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах юм.