2024-11-24
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Үндэсний Геологийн алба болон Польшийн Геологийн хүрээлэн хоорондын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо

Үндэсний геологийн алба болон Польшийн Геологийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн геологи, ашигт малтмалын  чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн явцаа дүгнэж, цаашид 2026 он хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

Уулзалтын үр дүнд өргөн хүрээтэй судалгааны багийг 2025 оноос ажиллуулах, судалгааны ажлын тайланг Монгол талын дагаж мөрдөж буй стандарт, зааврын дагуу боловсруулах зэрэг асуудлуудын талаар нэгдсэн ойлголтод хүрэв.

Талууд нь ховор болон холимог металл, түүнчлэн өндөр технологийн түүхий эдийн тойм судалгаа явуулах, мэдээллийн өгөгдөлд дэвшилтэт арга аргачлалаар дүн шинжилгээ, тайлал хийх, хэтийн төлөв бүхий талбайнуудыг илрүүлэх болон магмын, хувирмал чулуулгийн нарийвчилсан судалгааны чиглэлээр Польшийн Геологийн Хүрээлэн, Үндэсний Геологийн Алба хамтран мэргэжлийн хүний нөөцийг чадавхжуулах зэрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.