2025-01-31
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хамтын ажиллагаа

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА КАНАДЫН БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЯАМТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА КАНАДЫН БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЯАМТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ 🇲🇳🇨🇦
✅Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Э.Сарантогос, Канад Улсын Байгалийн нөөцийн яамны Туслах дэд сайд Риналдо Жианти нар Монгол, Канадын Геошинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурав.
✅Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд өндөр технологи, хиймэл оюун ухаан ашиглан хайгуулын загвар боловсруулах, эрчим хүчний шилжилт хийх, нүүрсхүчлийн хийг багасгах, мөн уур амьсгалын өөрчлөлт ба гео-гамшгийг даван туулах байдлын үнэлгээ, эрсдэлийг бууруулах зэрэг чиглэлээр хоёр тал хамтран судалгаа хийх, судлаач, мэргэжилтэн, мэргэшсэн ажилтнууд солилцох, сургалт, семинар хамтран зохион байгуулах юм.
✅Элчин сайд Э.Сарантогос уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа Монгол, Канадын Иж бүрэн түншлэлийн харилцааны тэргүүлэх таван чиглэлийн нэг бөгөөд геологийн алба, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад энэхүү Харилцан ойлголцлын cанамж бичиг онцгой чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
✅Туслах дэд сайд Р.Жианти хоёр улсын геологийн байгууллагын хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэх үйл явдал тохиож байна гээд Канадын Байгалийн нөөцийн яам, Геологийн алба цаашид уг баримт бичгийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
✅Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монголын Үндэсний Геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг, Канадын Геологийн албаны дарга С.Талуар зэрэг албаны хүмүүс байлцав.

Мөн түүнчлэн Монгол Улсын Геологийн салбарын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.