2024-11-25
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ

Монгол улсын их хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Үндэсний геологийн албаны үйл ажиллагаатай танилцав

2022-10-12 ны өдөр Монгол улсын их хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нь Үндэсний геологийн албаны үйл ажиллагаатай танилцлаа. Түүнийг дагалдан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батбаяр, Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Геологийн бодлогын газрын Геологийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан нар хүрэлцэн ирэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж. Ганбаатар Үндэсний геологийн албаны ажилтан, албан хаагчидтай уулзаж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нэгж тус бүрээр нарийвчлан сонсож, харилцан санал бодлоо солилцлоо. Тэрээр улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологи судалгааны ажлуудыг зөв төлөвлөж, сайн хяналттай, үр дүнтэй зохион байгуулж ажиллах нь эрдэс баялгийн салбарын цаашдын хөгжлийн үндэс суурь болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Геологи хайгуул, эрдэс баялгийн салбарын төрөлжсөн архив болох Геологийн баримтын төв архивын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах талаар бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.