2024-10-15
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр

Л.Гэрэлцэцэг (Ph.D)

Палеоген, Неоген

Нэр: Л.Гэрэлцэцэг

Албан тушаал: ШУА-ийн Палеонтологи геологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан

Албан тушаалын нэр: Монголын стратиграфийн комиссын гишүүн

Хариуцсан чиглэл: Палеоген, Неоген

Цахилгаан шуудан: gerel6341@gmail.com

Оффис: ШУА-ийн Палеонтологи геологийн хүрээлэн, Данзан гудамж 3/1,Чингэлтэй дүүрэг Улаанбаатар- 15160, Ш.Х- 46/650,

Ажлын утас:

БОЛОВСРОЛ:

  • 1996 онд “Москва орчмын дунд карбоны хурдсыг конодонтоор ангилах нь” сэдвээр дэд докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
  • 1992-1996 онд Москвагийн Улсын Их Сургуулийн аспирантурт
  • 1988-1992 онд Геологийн төв лабораторид Палеонтологийн тасагт гүйцэтгэгч инженер
  • 1982-1988 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг Палеонтологич, геологич мэргэжлээр төгссөн
АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 1997 оноос одоог хүртэл Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэн, Палеонтологийн төв, Палеонтологи, геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан
  • 1999-2012 онуудад Монголын Стратиграфийн Комиссын нарийн бичгийн дарга,
  • 2003-2009 онуудад “Газарзүйн салбарын эрдмийн зөвлөл”-ийн гишүүн,
  • 2014-2017 онуудад Палеонтологи, геологийн хүрээлэнгийн “Мезо-кайнозойн нуур усны амьтан ургамлын лаборатори”-н эрхлэгч,
  • 2010 оноос “Палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа явуулах зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөл”-н гишүүн,
  • 2014 оноос Монголын Стратиграфийн Комиссын жинхэнэ гишүүн,
  • 2012-2019 онуудад “Монголын Геологийн Холбоо”-ны хяналтын зөвлөлийн гишүүн.
Эрдэм шинжилгээний бүтээл:

  • Нийт э/ш-ний бүтээлийн тоо – 88,
  • Олон улсын сэтгүүлд – 44,
  • Олон улсын хурлын эмхэтгэл – 15,
  • Зохиогч хамтран зохиогчоор ажилласан ном эмхэтгэл – 6
  • Эрдэм шинжилгээний бүтээлээс ишлэл авсан байдал – 40
Илтгэл хэлцүүлсэн байдал:

Олон улсын хуралд – 21, дотоодод – 30

Судалгааны ажлын чиглэл:

  1. Русский платформын Карбоны Москва ярусын Верей, Кашир горизонтын стратиграфийн нарийвчилсан судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд эдгээр хоёр горизонтын хүрээнд конодонтын 7 зон ялгаж, 4 шинэ зүйлийг бичиглэсэн.
  2. Крымийн миоцений остракодын судалгаа
  3. Төв Монголын Доод цэрдийн остракод, гастроподын судалгаа
  4. Монгол орны Мезо-Кайнозойн усан ургамал – харофитын судалгаа
Сургалт:

  1. Монгол оронд палеонтологийн мэргэжилтэн бэлтгэх ажилд 2002 оноос одоог хүртэл идэвхтэй зүтгэж баклавр, магистр, докторын сургалтын төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн голлох “Сээр нуруугүйтний палеонтологи”, “Микропалеонтологи”, “Эртний уур амьсгал”, “Стратиграфи”, “Түүхэн геологи”  хичээлүүдийг зааж, Палеонтологийн хээрийн дадлагын ажлыг удирдан явуулж байсан. Курсын болон дипломын ажлын удирдагчаар, магистр болон докторын ажлын шүүмжлэгчээр ажиллаж байсан.
  2. Геологийн улсын болон хувийн их дээд сургуулиудын ширээний ном болоод байгаа “Монголын геологи” 8 ботийн “Палеонтологи” цуврал бүтээлийн “Доод ургамал”, “дээд ургамал”, сээр нуруугүйтний хэсгийн нэг эст бүдүүлэг биет амьтны бүлэг “Фораминифер”, “Радиоляри”, сээр нуруутны “Конодонт”  амьтны бүлгийг тус тус бичсэн байна.
Захиалгат, гэрээт, төсөлт ажил:

  1. Оросын суурь судалгааны сан, Монголын БСШУЯ хоорондын гэрээгээр санхүүжүүлэгдэн “Зүүн Азийн мезозой ба түрүү кайнозойн эртний ургамлын түүхэн хөгжлийн судалгаа нь эх газрын хурдас чулуулгийн давхаргазүйн ангилалын үндэс” төслийг 2009-2010 онуудад амжилттай хэрэгжүүлэн Монгол орны юра, цэрдийн цаг үеийн ургамлын бүс бүсчлэлийг шинэчлэн тогтоож, нилээд хэдэн олдворт газруудын насны үндэслэлийг нарийвчлан шинэчилсэн.
  2. 2011-2013 “Монгол орны эртний тэнгис, эх газрын амьтан, ургамал”төсөл
  3. 2013-2016 “Монгол орны эртний амьтан ургамал (Палеонтологи, хөгжлийн онцлог, давхаргазүй) төсөл
  4. 2015 “Номадик Экспедишнс Монголия” ХХК-с зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Бэгэрийн хотгорын кайнозойн тулгуур зүсэлтийн амьтан ургамлын судалгаа ба давхаргазүйн ангилал” төслийн удирдагч
  5. 2016-2017 “Монгол орны геологийн сонирхолтой тогтоц, тулгуур зүсэлтийн судалгаа, түүний хамгаалалт” төслийн кайнозойн хэсгийн ахлагч
  6. 2012-оноос СӨ-ийн тухай хуулийн дагуу Монгол орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанид мэргэжлийн зөвлөгөө, дүгнэлтийг боловсруулах ажилд оролцон ажиллаж авран хамгаалах болон олдворт газрын хамгаалалтын цэсийг тогтоох боловсруулах ажил
  7. МСК-ийн гишүүний үүргийн дагуу 1998-2017 онуудад 1:50 000-ны зураглалын ажлын тайлангуудтай танилцаж үнэлэлт, дүгнэлт насны үндэслэлийг 20 гаруй төсөлд гаргаж өгсөн байна. Мөн зураглалын тайланг чанартай болгох, олон улсад мөрдөж байгаа ангилалд ойртуулах үүднээс МСК-аас гаргасан “Монголын Литостратиграфийн кодекс”, “Олон улсын хроностратиграфийн ангилал” – ыг боловсруулахад оролцсон ба геологчидын гарын авлага болох МСК-ын 3 цуврал бүтээлийг эмхэтгэн гаргасан. “Микропалеонтологийн судалгааны ач холбогдол, хээрийн нөхцөлд дээжлэлтийг хэрхэн хийх” сэдвээр үйлдвэрлэлийн геологчдод сургалт, семинар явуулж, төсөл хэрэгжиж байгаа талбайд биечлэн очиж заавар зөвлөгөө өгч байсан.
Олон улсын хамтын ажиллагаа:

  • 1989 оноос одоо хүртэл жил бүрийн хээрийн судалгаанд оролцож Орос-Монгол, Монгол-Польш, Монгол-Японы палеонтологийн хамтарсан экспедицүүдийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан.
  • 2001 онд Юнескогийн геологийн харьцуулалтын IGCP 410, 425 проектүүдийн хээрийн экскурсыг Монголд зохион байгуулахад болон “Guide book” бичилцэхэд оролцсон. Мөн IGCP 507, 608 төслүүдийн хүрээнд зохиогдсон олон улсын хуралд хураангүй бичих, илтгэл тавих ажилд оролцсон ба үргэлжлүүлэн оролцсоор байна.
  • 2014 оноос хойш “Монгол – Оросын палеонтологийн хамтарсан экспедици”-н монголын талын ахлагчаар ажиллаж байгаа.
Шагнал урамшуулал:

  • 2004 онд Үйлдвэр, Худалдааны Яамны Хүндэт жуух,
  • 2005 онд “Тэргүүний геологич” цол тэмдэг,
  • 2007 онд ШУА-ийн “Хүндэт жуух,
  • 2009 онд Ашигт Малтмалын газрын “Хүндэт ажилтан” цол тэмдэг,
  • 2010 онд Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны “Хүндэт өргөмжлөл”,
  • 2011 онд 90 жилийн ойн медаль,
  • 2011 онд Төрийн шагнал “Алтан гадас” одон,
  • 2012 онд Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны “Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн тэргүүний ажилтан”
  • 2017 онд БСШУЯ-ны “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2019 онд ОХУ-ын ШУА-ийн “Хүндэт жуух”

Б.Уянга (Ph.D)

Урьдкембри, кембри

Г.Сэрсмаа (Ph.D)

Кембри, Ордовик, Девон

Л.Уранбилэг (Ph.D)

Перм, Триас