2024-07-27
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр

Р.Барсболд (Sc.D)

Палеонтологи

Нэр: Р.Барсболд

Эрдмийн цол: Шинжлэх ухааны Доктор (Sc.D)

Албан тушаалын нэр: Монголын стратиграфийн комиссын зөвлөх

Хариуцсан чиглэл: Палеонтологи

Цахилгаан шуудан:  

Оффис: 

Ажлын утас:

БОЛОВСРОЛ:

  • Москвагийн Геологи-хайгуулын дээд сургууль,  ашигт малтмалын эрэл, геологийн зураглал мэргэшилтэй уул уурхайн геологич инженер цолтой \1953-1959\
  • геологи-минералогийн дэд эрдэмтэн \1969, Москва\
  • Биологийн ухааны доктор \1979, Москва\
АЖЛЫН ТУРШЛАГА:

  • Бороогийн алтны орд газруудын хайгуулд геологич инженер \1959-1961\
  • МУИС-ийн геологийн салбарт багш, тэнхмийн эрхлэгч \1961-1965\
  • Монгол Улсын ШУА -ийн дор дурдсан эрдэм шинжилгээний байгууллагуудад 1965 оноос эрдэм шинжилгээний ажилтан.
    • ШУА-ийн Геологийн хүрээлэн дэх стратиграфи-палеонтологийн секторын анхны эрхлэгч \1969-1988\
    • ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирал \1988-1997\
    • ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал \1997-2014\
  • 1969 оноос палеонтологийн хамтарсан \ЗСБНХУ-ын ШУА, Польшийн ШУА, АНУ, Япон, БНХАУ,  БНСУ\ шинжилгээний ангиудын Монголын талын дарга
  • Монгол орны үлэг гүрвэлүүдийн олон улсын үзэсгэлэнгийн \Япон, БНСУ, ОХУ, Европын холбоо, Өмнөд Америк, Африк\ зохион байгуулагч.
  • 2014 оноос Палеонтологийн хүрээлэнгийн захирлын зөвлөх, ЭШ Тэргүүлэх ажилтан.
Судалгааны чиглэл: 

үлэг гүрвэлүүд, тэдний морфологи, ангилал, улиран хувьсал, тив хоорондын холбоо харилцаа, Монгол орны эх газрын цэрдийн үе шатны давхаргазүй, эртний газарзүй.

Эрдэм шинжилгээний үр дүн:

махан идэшт үлэг гүрвэлүүдийн \теропод голлох бүлгийн\ ангилалыг өргөжүүлж, инфрабагийн хэмжээнд Овирапторозавр, Орнитомимозавр, Сегнозавр зэргийн анги бүлгүүдийг анх ялган нэрлэж, махан идэшт гүрвэлүүдийн “шувууны” бүтцийн шинж тэмдэг, түүнчлэн ялгарах остеологийн зарим онцлогийг үлэг гүрвэлүүд дээр анх тогтоож, тэдгээрийн нийтлэг зүй тогтолт бүхий шинж  болгожээ. Теропод үлэг гүрвэлүүдийн хэдэн овог, салбар овог,  түүнчлэн төрөл зүйлийгсудлан  анх дэвшүүлж \бүгд нэгч нэрийн тоо 20 орчим\, тэдний дунд Овирапторид овог, эхний төлөөлөл нь 1920-оод онд америк  судлаачдын олсон  олон жилийн турш учир битүүлэг байсныг судлан тайлбарлаж, нийт овирапторозавр инфрабагийг ихээхэн өвөрмөц анги бүлгийн хэмжээнд хүргэж, одоогийн байдлаар Төв Ази, БНХАУ, Америк тивд тархсан байжээ. Урьд үеийн судалгаанд ихээхэн хомс байсан үлэг гүрвэлийн биологи, тэдний зан үйл, “идэш бологч-идэш болгогч” хоорондын харилцаа холбоо гэх зэргийн асуудлыг  үлэг гүрвэлийн хүрээнд анх хэрэглэж, популяцийн биологийн түвшинд тайлбарлалтын үндэслэлийг бүрдүүлж, олон улсын хэмжээнд хэлэлцүүлэхээр нэг бус удаа нийтэлсэн  байна. Ялангуяа хожуу цэрдийн махан идэшт анги бүлгүүд нь  улиран хувьслын  нийтлэг морфологийн зүй тогтлыг яруу тодоор харуулж байсныг харуулж, тэдний түүхэн хөгжлийг тодорхойлох суурь болгосон нь судалгааны ихээхэн ач холбогдолтой байжээ. Энэ нь  хожуу үе шатны гэж нэрлэсэн үлэг гүрвэлүүдийн  түүхэн хөгжлийн  гол чиг баримжааг  босгож,  бүтцийн параллелизм,  “шувуужилт”, цаашид махан идэшт зарим анги  бүлгийн идшийн өөрчлөлт, түүнийг тусгасан тухайн бүтцийн хувирал, орчны нөөц бололцоог ашиглахад зориулагдсан экоморфологийн шинэчлэл гэх зэргийг Монгол орны болон Умард Америкийн үлэг гүрвэлүүдийн махан идэштний анги бүлэг дээр тогтоож, хожуу үе шатны теропод  үлэг гүрвэлүүдийн хөгжил шулуун шугамаар биш, ихээхэн өөрчлөгдөж, идшийн солигдлоор үлэг гүрвэлүүдийн цогц нэгдлийн дотор идшээр ялгарсан бүрэлдэхүүн, хүчин зүйл шинэчлэгдэж, тогтсон харилцааг эвдэрч, хөгжлийн явцад нь магадлашгүй өөрчлөлтийг үүсгэж байсанд чухал ач холбогдол өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийжээ.

Хэвлэгдсэн бүтээлүүд:

  • Эрдэм шинжилгээний хэвлэгдсэн бүтээл: 15 ном,  нэг сэдэвт бүтээл \геологи, газарзүй, холбогдох бусад сэдвээр\,
  • Түүнчлэн 7 нь Монгол орны палеонтологийн сэдвээр, 260 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, ихэнх нь ОХУ, АНУ, Польш, Канад, Япон, БНСУ, Итали, Португали, Герман, Чех улсад хэвлэгдэв.
  • Олон улсын судлаачдын бүрэлдэхүүнд  “The Dinosauria” (анхны хэвлэл 1990, хоёр дахь нэмж засварласан хэвлэл 2004, Berkeley, Los Angeles, London) дэлхийн үлэг гүрвэлүүдийн судалгааны нэгтгэсэн бүтээл туурвихад оролцов.
  • “Nature” (1977, 2000, 2001, 2014) сэтгүүлд тэргүүн, дараахь болон хамтарсан зохиогч болж нийтэлж байсан.
Гишүүнчлэл:

  • Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн \академич\, 1991;
  • Дэлхийн ШУА-ийн \TWAS, 2002\ гишүүн;
  • Оросын ШУА-ийн гадаад гишүүн \2011\;
  • Оросын байгалийн ШУА-ийн гишүүн \2010\;
  • АНУ-ын Олон улсын Нугаламт амьтдын палеонтологийн нийгэмлэгийн гишүүн \1995\;
  • Азийн үлэг гүрвэл холбооны анхны Хүндэт ерөнхийлөгч \2007\.
Шагнал:

  • 1986 он – ШУА-ийн бүтээлийн шагнал
  • “А.Эйнштейн”-ийн нэрэмжит хүндэт диплом
  • 1989 он – Дэлхийн Соёлын Зөвлөл
  • 1997 он – Хөдөлмөрийн гавъяаны улаан туг одон
  • 2000 он – Засгийн газрын хүндэт соёрхол
  • 2005 он – Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн
  • 2006 он – “Чингис хаан” медаль
  • 2010 он -“Ж.Симпсон-А.Ромер”-ын нэрэмжит Нугаламт амьтдын олон улсын нийгэмлэгийн дээд шагнал, АНУ
  • 2011 он –  Орден Почета, ОХУ
  • 2018 он – Төрийн соёрхол.

О.Гэрэл (Sc.D)

Магмын чулуулаг

Ж.Бямба (Sc.D)

Тектоник

Д.Доржнамжаа (Sc.D)

Метаморф чулуулаг

Д.Оролмаа (Ph.D)

Вулканоген чулуулаг