2024-11-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр

Д.Доржнамжаа (Sc.D)

Метаморф чулуулаг

Нэр: Д.Доржнамжаа

Эрдмийн цол: Шинжлэх ухааны доктор (Sc.D)

Албан тушаалын нэр: Монголын стратиграфийн комиссын зөвлөх

Хариуцсан чиглэл: Метаморф чулуулаг

Цахилгаан шуудан:  

Оффис: 

Ажлын утас:

БОЛОВСРОЛ:

  • 1967 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг геологич-палеонтологич мэргэжлээр төгссөн.
  • ОХУ-д 1975 онд боловсролын  (Ph.D).
  • 1989 онд шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалав.
АЖЛЫН ТУРШЛАГА:

  • Нийт 20 орчим орд, илрэлийг багтаасан Завханы фосфоритын сав газрыг нээн илрүүлж Алагийн Даваа, Цахир Уулын орд газруудын нөөцийг үйлдвэрлэлийн аргаар 30 сая тонноор баталгаажуулж ашиглалтанд бэлтгэв.
  • Баянхонгорын эртний арлан нумын бүсэнд Улаанбулагийн цул сульфидын хүдрийн талбайг шинээр нээн илрүүлэв.
  • Монголын Стратиграфийн Комиссын ажлын үндэс суурийг 1999 оноос
  • Экологи-геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх явцыг 2000 оноос
  • Монголын бактерийн палеонтологийн судалгааны шинэ чиглэлийг 2001 оноос тус тус эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Хэвлэгдсэн бүтээлүүд:

  • 1967-2021 онд гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр хамтарсан буюу ганц сэдэвт зохиол 17, хамтын бүтээл 9-ийг туурвиж улсын чанартай 10 гаруй сэдэвчилсэн зураг зохиоход оролцож эрдэм шинжилгээний өгүүлэл 330 орчмыг хэвлүүлэв.
  • “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (5 боть)-ийг хянан засварлаж хэвлүүлэхэд оролцов (2008).
  • Эрдмийн бүтээлүүд нь Англи, АНУ,Канад, Япон, Итали, Испани,  Германи, Бразил, Казакстан, Өмнөд Африк, Австри, ОХУ, БНХАУ, Австрали, Украйн, Малайз, Энэтхэг, Филиппин, Португали, Польш зэрэг улс орнуудад удаа дараа хэвлэгджээ.
  • Монгол оронд алт, алмаасжилттай астропаип буюу одны цоргыг анх удаа судалж илрүүлсэн нь байгалийн шинжлэх ухааны нээлт болон хүлээн зөвшөөрөгдөж АНУ-д хэвлэгддэг Олон улсын “ Астрономи ба Астрофизик” сэтгүүлд 2011 онд, “Innovative  studies in sociology  and humanities“ сэтгүүлд 2017 онд хэвлэгдэв.
Гишүүнчлэл:

  • Монголын ШУА-ийн Геологи-газарзүйн шинжлэх ухаанаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн (2018)
  • ОХУ-ын Байгалийн ШУА (РАЕН)-ийн гадаад гишүүн (2010)
  • Дэлхийн ШУА (TWAS)-ийн жинхэнэ гишүүн (2003)
  • Монголын Стратиграфийн Комиссын гишүүн (1999)
  • АНУ-ын Геологийн нийгэмлэгийн хүндэт геологич (1994) юм.
Шагнал:

  • 1991 онд “Тэргүүний геологич”,
  • 1996 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол,
  • 2001 онд Хөдөлмөрийн  гавъяаны улаан тугийн одон,
  • 2018 онд Цагаан сүлд одон,
  • 2019 онд Геологийн  80 жилийн ойн медаль,
  • 2001 онд ОХУ- ын Байгалийн ШУА-ийн В.И. Вернадскийн нэрэмжит мөнгөн медаль,
  • 2002 онд мөн улсын  ШУА-ийн академич В.И. Смирновын нэрэмжит Фондын алтан медаль, дипломоор тус тус шагнагджээ.

О.Гэрэл (Sc.D)

Магмын чулуулаг

Ж.Бямба (Sc.D)

Тектоник

Р.Барсболд (Sc.D)

Палеонтологи

Д.Оролмаа (Ph.D)

Вулканоген чулуулаг