2024-11-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр

Л.Уранбилэг (Ph.D)

Перм, Триас

Нэр: Л.Уранбилэг

Албан тушаал: ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Давхаргазүй, шатах ашигт малтмал

Зэрэг дэв: доктор (Ph.D)

Албан тушаалын нэр: Монголын стратиграфийн комиссын гишүүн

Хариуцсан чиглэл: Перм, Триас

Мэргэжил: Палеонтологич-давхаргазүйч

Цахилгаан шуудан:  

Оффис: 

Ажлын утас:

БОЛОВСРОЛ:

  • Доктор (PhD). 2001-онОХУ-ын ШУА-ийн Москва хот дахь  Геологийн хүрээлэн, “Геологи-минералогийн ухааны доктор  (Ph.D),
  • Бакалавр. 1985 он. М. В. Ломоносовын нэрэмжит  Москвагийн улсын их сургуулийн Геологийн факультетын Палеонтологийн тэнхим
АЖЛЫН ТУРШЛАГА:

  • Геологийн зураглалын 1:200000, 1:50000-ын масштабын зураг зохиох ажлын хүрээнд нутаг дэвсгэрийн янз бүрийн хэсгээс илэрсэн эртний ургамал, хурдас чулуулгийн нас огтоох давхаргазүйн судалгааны ажлыг гүйцэтгэсээр ирсэн.
  • Тавантолгой, Эрдэнэ-булаг, Ямаан-ус, Ноён зэрэг орд, илрэлүүдийн судалгаанд тулгуурлан Өмнөд Монголын пермийн нүүрсний сав газрын  давхаргазүйн нарийвчилсан схемийг боловсруулсан (Л. Уранбилэг 2001а; 2020). Энэхүү ангилалд Өмнөд Монголын пермийн нүүрсний голлох үе давхаргуудыг үүсгэгч бүлэг ургамлуудыг тогтоосон нь нүүрс хуримтлалын цаг хугацаа, талбайн тархалтын зарим зүй тогтлыг илрүүлэх онолын үндэслэл нь болж цаашид онол-практикийн ажлуудад ашиглагдах боломжтой.
  • Энэ чиглэлийн судалгааг дээр дурьдсан орд газруудаас гадна Нарийн-сухайт, Нүүрст хотгор зэрэг томоохон ордуудын хэмжээнд эхлүүлсэн ба цаашид судалгааг гүнзгийрүүлэх зорилттой.
  • Геологийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласаар ирсэн.
  • 2001 онд “Фитостратиграфия и флора верхнепермских угленосных отложений Южной Монголии //Өмнөд Монголын хожуу пермийн нүүрстэй хурдсын эртний ургамал, давхаргазүй (Тавантолгой, Ноён, Эрдэнэ-булаг, Ямаан-ус)” сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Геологийн хүрээлэнд Геологи-минералогийн ухааны докторын (Ph.D.) зэрэг хамгаалсан.
Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн зөвлөх үйлчилгээнд хариуцаж байсан ажлын жагсаалт /сүүлийн 5 жилийнхээр/

  • 2016-2018 Гүйцэтгэгч  “Говийн бүсийн геологийн сонирхолтой тогтоц, тулгуур зүсэлтүүд, түүний хамгаалалт”
  • 2017-2019 Гүйцэтгэгч “Монгол орны эртний тэнгис, нуур ус, эх газрын амьтан, ургамал (ангилалзүй, палеоэкологи, шат дараалсан хөгжил)
  • 2019-2021 Гүйцэтгэгч “Exceptionally well-preserved fossil plant from the Late Jurassic and Early Cretaceous of Mongolia and China”, Монгол-Америкийн
  • 2020-2022 Төслийн удирдагч “Монгол орны мезозойн эртний ургамал ба нэн эртний бактери, тэдгээрийн палеоэкологи, геомикробиологийн онцлог, биостратиграфи”
ХЭВЛҮҮЛСЭН БҮТЭЭЛ (ТҮҮВЭР):

  • Нийт 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн ба 5 ном, гарын авлагын хамтран зохиогчоор оролцсон.
  • 2020 онд олон жилийн судалгааны үр дүнгээр:
  • Уранбилэг Лувсанцэдэн. 2020. Фитостратиграфия и флора средне-верхнепермских угленосных отложений Южной Монголии //Москва, изд.-во ПИН РАН, Тр.-ды СРМПЭ, Вып. №49, 143с. “Нэг сэдэвт бүтээл (монографи)” хэвлүүлсэн.

Б.Уянга (Ph.D)

Урьдкембри, кембри

Г.Сэрсмаа (Ph.D)

Кембри, Ордовик, Девон

Л.Гэрэлцэцэг (Ph.D)

Палеоген, Неоген