С.Хишигсүрэн (Ph.D)
ГеодинамикНэр: С.Хишигсүрэн
Албан тушаал: ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн тэнхимийн дэд профессор, доктор (PhD), | Геологи мэргэшлийн зөвлөх инженер
Албан тушаалын нэр: Монголын стратиграфийн комиссын гишүүн
Хариуцсан чиглэл: Геодинамик
Цахилгаан шуудан: khishige@must.edu.mn
Оффис:
Ажлын утас:
БОЛОВСРОЛ
- 2012 Геологийн ухааны доктор (PhD) | ШУТИС
- 1993-1995 Геологийн ШУ-ны магистр | Техникийн Их Сургууль (одоогийн ШУТИС)
- 1984-1989 Ашигт малтмалын ордын эрэл зураглалын мэргэжлийн бакалавр | Политехникийн Дээд Сургууль (одоогийн ШУТИС)
АЖЛЫН ТУРШЛАГА
2001-одоо: Багш, ахлах багш, дэд профессор | ШУТИС, Геологи, уул уурхайн сургууль
- Бакалаврын түвшинд заадаг хичээлүүд:
- Ерөнхий геологи
- Ерөнхий геологийн хээрийн танилцах дадлага
- Геоморфологи, дөрөвдөгчийн геологи
- Геодинамик
- Магистрын түвшинд заадаг хичээлүүд:
- Геодинамик ба Монголын геологи
- Минералогийн судалгааны аргууд
- Судалгааны семинар
- Докторын түвшинд:
- Төв Азийн геологи, геодинамик /1 жил/
- Бакалавр, магистр, докторын ажил удирддаг.
- Мэргэжлийн чиглэлээр судалгааны ажил хийдэг.
- Мэргэжлийн ном, шинжлэх ухааны өгүүлэлд редакторладаг. Мэргэжлийн тайлан, төсөлд шинжээчээр ажилладаг.
1992-2001 Лаборант, ассистент багш, багш (1995 оноос) | ТИС, Геологи уул уурхайн сургууль /одоогийн ШУТИС/
- Бакалаврын түвшинд заадаг хичээлүүд:
- Ерөнхий геологи
- Ерөнхий геологийн хээрийн танилцах дадлага
- Геологи-минералогийн үндэс
- Геоморфологи, дөрөвдөгчийн геологи
1989-1992 Инженер геологич | Эрэл Геофизикийн Цогцолбор Экспедиц
1988 Техник геологич | Чойрын геологийн экспедиц
ОРОЛЦСОН ТӨСӨЛ
- 2019 – одоо Төслийн удирдагч | Тогтохыншил гүний магмын бүрдлийн гарал үүсэл, геодинамик орчин, зэсийн хүдэржилт
- 2015 – одоо Судлаач | Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савуудын жишээн дээр (M-JEED)
- 2019-2020 Ахлах геологич | Геомэдээлэл-2019
- 2019-2020 Үндсэн судлаач | Нуурын бүсийн палеозойн магматизм, геодинамик хөгжил, ашигт малтмал
- 2016-2020 Зөвлөх инженер | Цайлангийн нуруу талбайд 2016-2020 онуудад хийж гүйцэтгэсэн 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил
- 2017-2019 Зөвлөх инженер | Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017-2019 онд гүйцэтгэсэн геоэкологи, гидрогеологийн сэдэвчилсэн судалгааны ажил
- 2015-2017 Төслийн удирдагч | Баянхонгорын Нарийн харын нурууны зэсийн хүдэржилтийн хэтийн төлөв
- 2012-2014 Судлаач | Улаанбаатар орчмын хүрээлэгч орчны судалгаа
- 2010-2011 Судлаач | A synthetic study on geological structure; mineral deposits; natural environment analyses; nurture of human resources; improvement of geological information in Mongolia (Ulaanbaatar)
- 2004-2005 Хээрийн экспедицийг зохион байгуулагч | Geological and structural study in Govi-Altai and South Govi area. (Английн Лейстрийн Их Сургууль)
- 2000 Судлаач | Sedimentological study in Mongolia. (Монгол-Германы хамтын ажиллагааны нийгэмлэг)
- 1998-2000 Минералогич | “Цагаан дэлгэрийн 1:50000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил
- 1996-1997 Минералогич | Хэнтий аймгийн Дадалын 1:50000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил
- 1990-1991 Инженер геологич | Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийтийн алтны хүдрийн илрэлд 1990-1991 онд явуулсан 1:10000-ны масштабтай нарийвчилсан эрлийн ажил
ХЭВЛЭГДСЭН БҮТЭЭЛ
- Эрдэм шинжилгээний өгүүлэл (Гадаад, дотоодод хэвлүүлсэн) – 80
- Ном, сурах бичиг, гарын авлага – 6
- Зохиогчийн эрхийн гэрчилгээ – 7
- Үйлдвэрлэлийн ба сэдэвчилсэн судалгааны тайлан – 4
- Редакторласан ном – 4
- Хэлэлцүүлсэн аман ба ханын илтгэл – 20
- Үйлдвэрлэлийн төсөл – 1