Огноо: 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Геологийн багаж хэрэгсэл нийлүүлэх сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: УУХҮЯ/20210501
Үндэсний геологийн алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Геологийн багаж хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 төгрөгөөр худалдана. Тендерийн баримт бичгийн төлбөрийг Үндэсний геологийн албаны Төрийн сангийн 100900018019 тоот дансанд төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй;
Тендерийн баталгааны үнийн дүн: шаардлагагүй
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил. 2019,2020 оны аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байх.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна. /Банкны бичгээр баталгаажуулсан байна/
- Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэгжилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын төсөвт өртгийн дүн нь тендерт санал болгож буй багцын үнэ болон багцуудын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Тендерийн баталгааны үнийн дүн: шаардлагагүй
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно
Үндэсний геологийн алба,Монгол Улс, Улаанбаатар хот 15170, Сонгинохайрхандүүрэг, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэл-3, Өөрийн байр, 3 давхар тоот 319 тендерийн үнэлгээний хорооний нарийн бичгийн дарга Ц.Баатарсүрэн
Утас: 70183166