2024-10-15
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Хэвлэлийн мэдээ

Үндэсний геологийн албаны дарга томилогдлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн  Б/14 дүгээр тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Мөнхтөрийг томилсон шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл албан ёсоор танилцууллаа. 

Б.Мөнхтөр нь геологич мэргэжилтэй, Эрдэс баялгийн салбарт олон жил ажилласан туршлагатай, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Үндэсний геологийн албыг байгуулах, түүний бүтэц, зохион байгуулалтын талаар судалж,   Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж байсан.

Танд ажлын амжилт хүсье.