2024-09-08
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Хэвлэлийн мэдээ

Монгол улсын төрийн дээд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан зарим төрийн албан хаагчид Монгол Улсын Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

Алтан гадас одонгоор шагнагдсан Гео-мэдээллийн төвийн Системийн администратор Доржсүрэнгийн Болдбаатар, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Гео-мэдээллийн төвийн Ашигт малтмалын сангийн баяжуулалт, боловсруулалт хариуцсан ахлах ажилтан Алтансүхийн Амаржаргал нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь илүү их амжилт, сайн сайхан бүхнийг хүсье
Үндэсний геологийн алба