2024-07-27
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хамтын ажиллагаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах суурь тавигдлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Геологийн хүрээлэнгийн удирдлагууд уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Үндэсний геологийн албаны  дарга Б.Мөнхтөр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагааны суурь тавигдлаа.

Санамж бичгийн хүрээнд Үндэсний геологийн алба нь ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдтэй хамтран Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа томоохон судалгааны төсөл, хөтөлбөрүүдэд эрдэмтдийн багтай хамтран судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан инновац, технологийн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, эрдэс баялгийн салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг эрдэм шинжилгээ, туршилт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжит гарцыг тодорхойлох,  салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зэргээр хамтран ажиллахаар боллоо.