2024-12-04
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Үндэсний геологийн алба, Британийн Геологийн алба хооронд Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Үндэсний геологийн алба, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн Геологийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Британийн геологийн албаны захирал Карэн Хангхож нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулагдсанаар талууд геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллийг солилцох, хүний нөөцийг сургах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хэрэгжүүлэх зэргээр хамтарч ажиллах чиглэлүүдийг тодорхойлж, хоёр орны хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээлээ.