2024-11-21
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Үндэсний геологийн алба болон Канадын геологийн алба хооронд техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр нь Канадын геологийн албаны захирал хатагтай Маркиз Женевиенийг хүлээн авч уулзан, геологийн алба хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцохын сацуу, Канад Улсын Засгийн газрын Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 онуудад геологийн региональ судалгааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцож гарын үсэг зурлаа.

Түүнчлэн хоёр улсын геологийн албад хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

  • Гидрогеологи болон усны хангамжийн хамгаалалт;
  • Газрын гүний дулааны нөөц боломж;
  • Гамшгийн чиглэлийн геологийн судалгаа /үер, газар хөдлөл/;
  • Геоэкологийн судалгаа;
  • Хүний нөөцийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх урт, дунд, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж, геологчидыг хамруулах.