2025-01-02
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Зар Мэдээ

“BUSINESS MEETING” арга хэмжээ Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотод зохион байгуулагдана

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Солонгос Улсын Удирдах ажилтны холбоо болон Монгол-Солонгосын хамтарсан “Канг ан Жи Ви коолишин Эс Би” ХХК хамтран  “2025 Солонгос-Монгол Хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа 1:1 BUSINESS MEETING” арга хэмжээ 2025 оны 02 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд БНСУ-ын Инчонь хотноо зохион байгуулагдана.

Энэ арга хэмжээнд барилга, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, уул уурхай, мэдээлэл технологи, зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөгчид оролцох боломжтой.

Дээрх арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээллийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар болон https://wemeet.mn холбоосоор орж авна уу.

Зохион байгуулагчдаас ирүүлсэн Урилгыг хавсралтаас харна уу.