Үндэсний геологийн алба нь Британийн геологийн албатай хамтран Монгол Улсын гидрогеологийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, дэлхийн гидрогеологийн хөгжил, цаашдын чиг хандлага, орчин үеийн гидрогеологийн судалгааны арга, гидрогеологийн зураг зохиох шинэлэг арга, аргачлал, газрын гүний усны нөөц тэдгээрийн гидрогеологийн нөхцөл ба уул уурхайн идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой нөлөөллийг хэрхэн үнэлэх зэрэг сэдвээр зөвлөлдөх семинарыг зохион байгууллаа. Тус семинарт хоёр албаны гидрогеологийн судалгаа хариуцсан мэргэжилтнүүд, “ГСШТ” ТӨҮГ, МУИС-ын Геологи, геофизикийн тэнхим, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Монголын гидрогеологи, геоэкологийн холбооны эрдэмтэн, судлаач нар болон салбарын төлөөллүүд оролцов.

