2024-11-22
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Хэвлэлийн мэдээ

“Геологийн нэр томьёоны хадмал толь бичиг зохиох” ажлын хэсгийн уулзалт боллоо

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дарга нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан Геологийн нэр томьёоны хадмал толь  бичиг зохиох ажлын хэсгийн уулзалт Үндэсний геологийн албан дээр зохион байгуулагдлаа.

Геологийн шинжлэх ухаан улам нарийсан хөгжиж, геологийн судалгааны ажлын цар хүрээ, төрөл өргөжин, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээл туурвилыг үндэсний хэлээр явуулж байх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Геологийн нэр томьёоны хадмал толь бичиг зохиох ажлын Ерөнхий редактороор академич Р.Барсболд (Sc.D), Орлогч редактороор профессор Ж.Бямба (Sc.D), дэд профессор Д.Алтанхуяг (Ph.D) нар ажиллахаар болж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА-ийн Геологийн хүрээлэн, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолынн хүрээлэн, МУИС-ын ШУС-ийн Геологи, геофизикийн тэнхим, ШУТИС-ын ГУУС, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон салбарын хувийн хэвшилд ажиллаж байгаа манай салбарын эрдэмтэд, судлаачид, геологичдын төлөөлөл 50 гаруй хүн оролцон ажиллаж байна.

Leave feedback about this

  • Quality
  • Price
  • Service

PROS

+
Add Field

CONS

+
Add Field
Choose Image
Choose Video