2025-04-26
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Зар

МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХИЙГДЭХ ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2025.4.23
Тендер шалгаруулалтын төрөл: Ажил
Тендер шалгаруулалтын нэр: Геологи хайгуулын судалгааны ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ҮГА/20250101011
Нийт төсөвт өртөг: 18,396,516,625.00 төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй

  1. Үндэсний геологийн алба нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
  2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Д.дБагцын нэр
Багц №1Хавирга-50 /бүлэгчилсэн/
Багц №2Эрдэнэцагаан-50
Багц №3Хатан хайрхан-50
Багц №4Боршоо-50
Багц №5Цээл-50
Багц №6Номингийн говь-50
Багц №7Таянгийн хөх нуруу-50
Багц №8Сайн уул-50
Багц №9Тэх уул-50
Багц №10Гидрогеологи-2025
Багц №11Тектоник-2025
Багц №12Инженер геологи-2025
Багц №13Монгол-Алтайн геохими-2025
Багц №14Агаарын геофизик-2025
Багц №15Төв Ази болон зэргэлдээх бүсийн геологи
Багц №16Хархорин-25

3. Тендерийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг-аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минут-д нээнэ.

4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”

5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”

6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм”

Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан үнийн дүн бүхий тендерийн баталгааг холбогдох журмын дагуу цахим системээр ирүүлснээр тендер нээх болохыг анхаарна уу.

8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”

9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”

10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.

11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.10 болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн 30.4-д заасан хүүхэд хамгааллын бодлого ирүүлэх эсэх: “Тийм”

Захиалагчийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 18072, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэл-37, Үндэсний геологийн алба

Утасны дугаар: +976-70171048
Цахим шуудангийн хаяг: info@ngs.gov.mn

Сонирхогч аж ахуй нэгжүүд

https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1743570391600

Дээрх холбоосоор зочлон тендерт оролцох боломжтой.

toto slot