2025-05-13
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Танин мэдэхүй

ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН ОЛИМПИАД БОЛНО

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Газрын хэвлийн ашиглалтын хамтарсан дэд комиссын хуралдаанаар Өсвөрийн геологичдын олимпиадыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Олон үндэстний оролцогч хүүхдүүд нэгнийхээ соёл, уламжлалтай танилцах, найзалж нөхөрлөх, халуун дулаан уур амьсгал дунд нөхөрсгөөр өрсөлдөхөөс гадна  эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх, олон нийтэд мэргэжил сурталчилан таниулах, ахмад геологичдын дадлага туршлагыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм. 

Хугацаа: 2025.06.28-2025.07.05

Зохион байгуулагдах газар: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар

Оролцогчдын тоо: 150 өсвөрийн геологчид 10 баг болж өрсөлдөнө. Оросын талаас 5 баг, Монголын талаас 5 баг.

Өрсөлдөх төрлүүд: Геологийн маршрут, палеонтологи, минералоги болон петрографи, шлихийн сорьцлолт, гидрологи, талбайн зохион байгуулалт, техник аюулгүй байдлын үндэс болон “Геологи ба бид” үзэсгэлэн.

monperatoto monperatoto pam4d link slot toto slot rtp slot monperatoto monperatoto monperatoto monperatoto