Монгол улсын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Үндэсний геологийн алба нь Монгол Улсын их сургууль (МУИС)-тай геологи, дэлхий судлалын чиглэлээр хүний нөөц бэлтгэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, мөн хамтарсан судалгаа, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Шинэ-Од, Хууль эрх зүйн асуудал хариуцсан […]

