2026-07-22
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

Монгол, Тажикистан Улсын геологийн байгууллагууд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 7 дугаар сарын 20–22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Геологийн ерөнхий газрын дарга Илхомджон Оймухаммадзода наргеологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “санамж бичиг”- ийг харилцан солилцов. Энэхүү санамж бичиг нь хоёр улсын геологийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, геологийн судалгаа, мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх, туршлага хуваалцах, шинжлэх ухаан, техник, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлж бэхжүүлэх юм.

Leave feedback about this

  • Quality
  • Price
  • Service

PROS

+
Add Field

CONS

+
Add Field