“Монгол орны хайлуур жонш: Геологи, минералоги, баяжуулалтын технологиуд, зах зээлийн судалгаа” хэмээх судалгааны ажлыг Үндэсний Геологийн Албаны санаачилгаар, Монгол Улсын Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам, Үндэсний Геологийн Алба, Ашигт Малтмал Газрын Тосны Газартай хамтран, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-ийн хэрэгжүүлсэн Монгол-Германы техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ.
Энэхүү судалгааг, хайлуур жоншны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай геологичид, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT), Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI), Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-ийн судлаачид хамтран боловсруулсан болно.
Судалгааны үр дүн нь Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу чухал ашигт малтмалын жагсаалтыг гарган, батлах гэж байгаа энэ цаг үед хэвлэгдэн гарсан нь төрийн бодлого боловсруулагчид, салбарын судлаачид, геологичид, олборлох ба боловсруулах үйлдвэрийн салбарынханд үнэ цэнтэй эх сурвалж болохын зэрэгцээ, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, Монгол улсын хайлуур жоншны салбарын урт хугацааны өрсөлдөх чадварыг баталгаажуулахад тус нэмэр болно гэж найдаж байна.






Leave feedback about this