2026-11-04
Улаанбаатар, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Үндэсний геологийн алба өөрийн байр
Мэдээ Хэвлэлийн мэдээ

ГЕОЛОГИЙН БАРИМТЫН ТӨВ АРХИВД ТӨРИЙН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛСЫН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолын дагуу Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгийг орон даяар зохион байгуулж байгаа.
Энэхүү улсын үзлэгийн хүрээнд томилогдсон Ажлын хэсэг Геологийн баримтын төв архивд 2026 оны 11 сарын 4-5-ний өдрүүдэд ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүний даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Цэргийнхүү, гишүүд Архивын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Гантулга, мөн газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн С.Амарбат нар ажиллаж байна.
Үзлэгээр архивын үйл ажиллагааны стандарт, албан хэрэг хөтлөлтийн журам, баримт бичгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал болон архивын сан хөмрөгийн нөхцөл байдлыг шалгах, үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллах юм.
Үзлэгийн үйл ажиллагааны эхэнд Үндэсний геологийн албаны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Шинэ-Од албаны үйл ажиллагаа, чиг үүргийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцууллаа.

Leave feedback about this

  • Quality
  • Price
  • Service

PROS

+
Add Field

CONS

+
Add Field